“Ачлал”-ын М.Билэгт түрээсээ тэглэж БЭЛЭГ барьжээ

2021-01-14 166 0

Цар тахал Монгол Улсад гарсантай холбоотойгоор хувийн хэвшилд хүнд цохилт болж буй. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид түрээсээ төлж чадахгүйд хүрч, улмаар ажлын байраа алдахдаа тулаад байгаа юм. Ийм хүнд үед УИХ-ын гишүүн асан М.Билэгт өөрийн “Ачлал” их дэлгүүрийн түрээсийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргажээ. Түүний энэ шийдвэр нь түрээслэгчдээ ажлын байраа хадгалж үлдэх боломжийг олгож, эдийн засгийн хүндрэлийн үед иргэдээ дэмжсэн бодит дэмжлэг болжээ.

М.Билэгт нь 2016-2020 онд Баянхонгор аймгийн ард иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Тэрбээр өнгөрсөн парламентад хамгийн дуулиантай гишүүдийн нэг байсны зэрэгцээ ард иргэд, тэр дундаа малчин түмний төлөө төрд төлөөлөх үүргээ ажилттай биелүүлсэн гэж сонгогчид нь дүгнэсэн байдаг.

Холбоотой мэдээ