
“Нэг сурагч нэг нэмнээ” аянд Баянхонгор аймгийн Номундалай, Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Соого сейко сургуулийн сурагчид мал, малчиддаа туслах зорилгоор маш идэвхтэйгээр оролцож нийт 3000 ширхэг нэмнээ хийж хандивласныг БСУГ-ын дарга Ц.Энхтөр аймгийн Онцгой комисст гардууллаа. Аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж нэмнээг малчны гарт хүргэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Онцгой комиссын орлогч даргад даалгав.
0 cэтгэгдэлтэй