Баянхонгор: БАРУУН ХЯЗГААРААС ӨВС НЬ ТЭЭВЭРЛЭГДЭЖ БАЙХАД АЖЛЫН ХЭСЭГ НЬ ЗҮҮН ХЯЗГААРТ ОТОРЧИДОО ЭРГЭЖ ЯВНА

2021-01-20 522 0

Баян-Овоо сум ирдэр ес тачигнасан чангахан өдрүүдэд эх орны баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн Ногоон нуур, Увс аймгийн Бөх мөрөн сумдын нутагт талбай авч 60 мянган боодол өвсийг хадаж бэлтгэсэн байна. Өвсний түрүүчийн цуваа өнөөдөр нутгийн зүг хөдөлсөн аж. Ажилласаг даргаар удирдуулсан энэ сумынхан цагийн хатуу, цасны зузааныг ажралгүй давж өвсний нөөцөө бэлтгэн сумаа хангаад зогсохгүй аймагт илүүчлэх боломжийг ийнхүү бүрдүүлсэн байна.
Өвс татах машин техникийг тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон аймгийн хурлын төлөөлөгч Д.Сайнжаргал захиралтай “Гал хонгор” ХХК хариуцан нутагтаа хүргэн ирж буй ажээ.


Баян-Овоо сумын засаг дарга Ж.Хатанбаатараар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад өвөлжиж буй алс холын оторчидоо эргэж явахад баруун хязгаараас хадаж бэлтгэсэн өвс нь тээвэрлэгдэн нутгийн зүг хөдөлжээ.
Энэ сумынхны өнөө өвлийн өнгө ийм гэгээн хийгээд ариун цагаан хөдөлмөрийн хөлс савсуулан байж бэлтгэсэн өвс нь эх орны баруун хязгаараас тээвэрлэгдэн нутгийн зүг жолоо залахад, зүүн хязгаарт отроор өвөлжиж буй малчдаа эргэж тойрсон ажлын хэсгийнхэн ч нутгийн зүг эргэжээ.
Улсын тэргүүний сум болох том зорилтыг тавьсан энэ сумынхан цаг наргүй ажиллаж, ёстой л эрвиийх дэрвийхээрээ хөдөлмөрлөсөөр авай.
Цагийн хатууг цацалсан хөдөлмөрийн илчээр, эрч хүчтэй давж яваа эл сумынханд талархмой…

П.Санаадагва

Холбоотой мэдээ