“Чандмань-Баянхонгор” ХК ажил мэргэжлийн уралдааныг зорилоо

2020-11-30 56 0

Хангайн бүсийн нийтийн аж ахуйн байгууллагуудын дундах ажил мэргэжлийн уралдаан, урлаг спортын наадам Хөвсгөл аймагт өнөөдөр эхэллээ.

Тус наадам энэ сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. “Чандмань-Баянхонгор” ХК 18 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Хангайн бүсийн нийтийн аж ахуйн байгууллагууд болох Архангай аймгийн “Ундрага” ХХК , Баянхонгор аймгийн” Чандмань-Баянхонгор” ХК, Булган аймгийн “Булган Мээж” ХХК, Өвөрхангай аймгийн “Онги ус” ОНӨХК, Дорноговь аймгийн “Чандмань-Бадрал” ХХК, Дундговь аймгийн “Дунд говь” ус ОНӨААТҮГазар, Өмнөговь аймгийн “Гүний ус” ХХК, Өвөрхангай аймаг Хар хорин хотын “Хар хорин ус суваг” ОНӨААТҮГазар Хөвсгөл аймгийн “Хөвсгөл ус суваг” ХХК- ууд тус тус оролцож байгаа юм.

Ажил мэргэжлийн уралдаан, урлаг спортын наадмын хүрээнд нийтийн аж ахуйн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, ажлын туршлага солилцох болон бие бялдарыг өв тэгш хөгжүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцах аж.

Холбоотой мэдээ