Баянхонгор: Сураггүй болсон эрэгтэйг эрж хайх ажиллагаа үргэлжилж байна

2021-01-26 313 0
Shares

Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд энэ сарын 25-ны 12:00 цагийн орчим иргэн Д/30 настай, эрэгтэй/ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 23:01 цагт аймгийн ОБГ-т бүртгэгджээ.

Одоогийн байдлаар тухайн иргэн олдоогүй байгаа бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Гурванбулаг сумын Цэнгэл багийн “Элстийн хүрэн хад” гэдэг газар тухайн иргэн алга болжээ. Тус бүс нутаг нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 297 км-т, сумын төвөөс баруун зүгт 60 км-т оршдог аж.

Shares

Холбоотой мэдээ