Эдийн засаг элгээрээ хэвтэж байхад эрх баригчид 100 жилийн ой тэмдэглэнэ

2021-01-26 108 0

УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөл 2 заалттай бөгөөд Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороодод даалгасан зохицуулалтыг тус тус тусгажээ.

Иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал гэжээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд Монгол Улсын иргэд нийгмийн үнэт зүйлс, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжлийн төлөө эвлэлдэн нэгдэж, улс төрийн нам байгуулан ажиллаж хүрсэн амжилт, ололтын түүхийг баталгаажуулах, бэхжүүлэхэд чухал гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ