Увс: Завханы Тэсэд алба хааж буй цэргүүдээ эргэв

2021-01-27 338 0
Shares

2020 оны 1, 2-р ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж Завхан аймгийн Тэс сум дахь ХЦ-ийн 0277-р ангид алба хааж буй Увс аймгийн цэргүүдээ эргээд ирлээ.

Тодруулбал, аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг энэ амралтын өдрүүдээр цэргүүдээ эргэж, тэдний алба хааж буй орчин нөхцөлтэй танилцан, нутаг орон, аав ээж, ахан дүүсийнх нь мэндийг уламжилжээ. Мөн аймгийн Засаг даргын гарын бэлгийг цэргүүдэд гардуулж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хаахыг хүссэн байна.

Shares

Холбоотой мэдээ