Өлсгөлөн зарлаж буй С.Ганбаатарын майхны цахилгааныг салгажээ

2021-01-27 251 0

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байна. Тэрбээр төв талбайд өлсгөлөн зарлаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг шүүмжилж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр түүнийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга, нөхөр А.Баатархуягын хамт эргэжээ. Энэ үеэр ” Ганбаагаа “эргэлээ”. Жаахан ярьж, мэдээлэл солилцож суув. Их яривал ядарчихна. Урд шөнө цахилгааныг нь тасалчихаж, үнэгүй ч өгөхгүй гэжээ. Хүйтэн майханд л байна. Өнгөрсөн жил энд өлсгөлөн байгаагүй ч зөрүүг нь тооцоод үнээр нь өгчихгүй… Ядаж дороо хөөсөнцөр дэвс, +2⁰С барина, хэвтрээ хөндий засч болохгүй (гэхдээ машинаар дайрвал өндөр нь дээр, харгис С.Баяр байгаа биш арай тэгчихгүй байлгүй), шөнөдөө сайн унт… Хиргис, Ирландад ингэсэн тэгсэн г.м туршлага байна аа, байна! Хоёр хоног өлссөн чинь толгой янзын ажиллаж байна гээд сэвэлзээд байна, үгүй тэгээд 7 хоноод ядарч эхэлнэ!” гэжээ.

Холбоотой мэдээ