Үер ус, цар тахал, үймээн самуун Сирийн дүрвэгсдэд аюул дагуулж байна

2021-01-27 126 0

Сири Улсад болж буй иргэний дайн, мөргөлдөөнөөс үүдэн хоёр сая орчин иргэн дүрвэгсэдийн хуаранд байгаа билээ. Тэгвэл Сирийн баруун хойд хэсэгт гарсан хүчтэй шуурганы улмаас тус хуаран хүнд байдалд ороод байна. Өвлийн улирал эхэлж байгаа тул бороо, цас холилдон орж, шавар балчиг тогтжээ. Дүрвэгсэд ердөө л борооны ус хаасан гялгар майханд амь зууж байгаа тул энд байгалийн гамшигт нирвэгдэхээс гадна цар тахлын аюулд өртөхөд бэлэн байна.  Мөн тус хуарангийн дэргэдэх хуучны барилгын ханууд үерийн улмаас нурж зургаан настай хүүхэд амь эрсджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор НҮБ-ын Хүүхдийн сан хандивын аяныг өрнүүлж байгаа ч өнөө хэр тийм ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс цар тахлын энэ үед Сирид нүүрлэсэн мөргөлдөөн болон байгаль, цаг уурын хүнд нөхцлийн улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа 2 сая дүрвэгч, тэр дундаа хүүхдүүдэд туслах арга замыг хайсаар байна.

Холбоотой мэдээ