Ховд: Нийслэлээс ирсэн 300 орчим иргэдээс шинжилгээ авалгүй гэр рүү нь явуулжээ

2021-01-27 430 0

Ховд аймгийн Шуурхай штабаас Улаанбаатараас зөөвөрлөгдөж ирсэн ирдэгээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваагүй тухай мэдээлжээ.

Тус аймаг нийслэлээс иргэдээ татаж авах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсны дагуу энэ сарын 25-26-нд 3 автобусаар 131 хүн иржээ. Хувийн машинаар 164 хүн иржээ. Нийт ирсэн иргэдийн 25 нь сумруугаа явжээ. Ирж байгаа иргэд бүгд PCR шинжилгээ өгсөн. Харин аймагтаа ирэхэд постон дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ АВААГҮЙ, тэдний PCR шинжилгээний хугацааг харж оруулж байгаа гэлээ. Ирсэн иргэдийг гэр гэрт нь тусгаарласан байна.

Өмнө тус аймагт 2 тохиолдол батлагдсан. Ховд аймаг зөөвөрлөгдөн ирж байгаа иргэдээ манай аймаг шиг гэр гэрт нь тараагаагүй, аймгийнхаа төвөөс 210 км-т Дарви суманд тусгаарлах байр бэлтгэн авчээ. Дарвийн постон дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 хүний шинжилгээний хариу эерэг гарч PCR шинжилгээгээр батлагджээ. Гэтэл тухайн иргэн шинжилгээ өгснийхөө дараа халдвар авсан байх эрсдэл өндөр юм.

Холбоотой мэдээ