Хөвсгөл: -50 хэмд хөлддөггүй анагаах шидтэй “амьд” ус бүхий Жаргантын гол

2021-01-27 646 0
Shares

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын урд талд оршдог Жаргантын гол -50 хэмд хөлддөггүй учраас нутгийн иргэд амьд устай гэж үздэг байна. Голын харзанд өвлийн улиралд иргэд их ордог бөгөөд маш дулаахан, дотор нь ургасан өвс ургамал нь ногооноороо цэцэглэсэн байдаг гэнэ. Мөн голын уур манан ойр орчмын мод бутыг цантуулж, өвлийн улиралд маш үзэсгэлэнтэй болдог учраас иргэд очиж сонирхон зургаа авахуулдаг болсон байна.

Тус голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг гэнэ. Рэнчинлхүмбэ сумын төвөөс 2 км зайтай оршдог Жаргантын голыг нутгийн иргэд амьд устай, анагаах шидтэй гол хэмээн дээр үеэс дээдэлж ирсэн ажээ.

Shares

Холбоотой мэдээ