Монгол Улсад авлига нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарт сөргөөр нөлөөлж байна

2021-01-28 77 0

Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл” байгууллагаас 2020 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг 180 орныг хамруулан харьцуулан гаргаснаа танилцууллаа. Энэ Монгол Улс 2020 онд авлигын индексээр 35 оноо авч 111 дүгээр байранд жагсжээ. Энэ нь 2019 оноос зургаан байраар ухарсан үзүүлэлт бөгөөд тус онд 35 оноо авч 105 байранд жагсаж байв.

Мөн үүнтэй холбоотойгоор суурь шалтгаан, авлига дагасан сөрөг үр дагаварыг гаргажээ. Эндээс харахад авлига өндөр орнууд эрүүл мэндийн салбартаа маш бага хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбар дахь авлига, гадаадын тусламжийг завших зэрэг авлигын гэмт хэргүүд КОВИД-19-ийн үед ихээр гарч байна. Авлигын гэмт хэрэг мөн эрүүл мэндийн салбарын худалдан авах ажиллагаанд их байна. Авлига индекс оноо бага орнуудад хавдрын нас баралт ба зүрх судасны нас баралт мөн амьсгалын замын шалтгаант нас баралт өндөр байна.

Холбоотой мэдээ