Ч.Ундрам: Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарт урьд өмнө шүүхийн практикт байгаагүй шаардлага тавьсан

2021-01-28 178 0
Shares

Шүүхийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам.

Тэрбээр “Шүүхийн тухай хуульд хараат бус, шударга шүүхийг бий болгох маш чухал тогтолцооны асуудлыг оруулж өгсөн. Шүүх хараат байгааг би 2020 оны УИХ-ын сонгуулиар мэдэрсэн. Миний нэр дэвшиж байсан тойрогт нэр дэвшигчийн мандатаа авчихсан байхад Сонгуулийн тухай хуулийг зөрчөөд СЕХ-ноос зөвшөөрөл авахгүйгээр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нарыг баривчилсан.

Энэ хоёр хүнийг 10 тэрбум төгрөг богино хугацаанд тусгай дансанд байршуулахгүй бол баривчилна гэж шаардсан байгаа юм. Урьд өмнө шүүхийн практикт байгаагүй шаардлага тавьсан. Энэ хууль батлагдах гээд ирэнгүүт Дээд шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгоод буцаачихдаг.

Хараат шүүхтэй гэдгээрээ манай улс 100-д орж байна. Авлигын индексээр мөн ухарсаар байгаад 117-д орлоо. Энэ бүгдийг Шүүхийн тухай хууль засах юм. Тиймээс бид хоригийг хүлээн авах ямар ч боломжгүй” гэв.

Shares

Холбоотой мэдээ