Мөнгөн дэвсгэрт дээр Нацагдорж, Өгөөдэй, Хубилайн хөргийг хэвлэх санал гаргав

2021-01-30 37 0

Зохиолч Г.Аюурзана Монгол Улсын мөнгө дэвсгэрт дээр Инжаннаш, Нацагдоржийн зэрэг түүхэн хүмүүсийн хөргийг хэвлэж болох саналаа бичжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт Чингис хаан, Д.Сүхбаатар хоёрын л дүрээр хязгаарлагддаг нь хачирхалтай. Уг нь монголчуудын оюун санааны бахархал болсон хүмүүс цөөнгүй бөгөөд байнгын хэрэглээний мөнгөн дэвсгэртээрээ дамжуулан тэднийгээ сурталчилдаг сан бол эх оронч үзэл, үндэстний бахархалд чухам л хэрэгтэй сэн. Тухайлбал, Инжаннашийн хөрөг бүхий 100-т, Нацагдоржийн хөрөг бүхий 500-т, Мянгатын хөрөг бүхий 1000-т, Өгөдэй хааны хөрөг бүхий 5000-т, Хубилай хааны хөрөг бүхий 10 000-т, Чингис хааны хөрөг бүхий 20 000-т гэхчлэн хөвөрдөг бол мөн ч сонирхолтой, мөн ч гайхалтай яа!”

Холбоотой мэдээ