Баянхонгор: 1700 айлын орон сууцны хорооллыг байгуулна

2021-01-30 78 1

Баянхонгор сумын Есөнбулаг Есдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ суурьшлын бүсийн 9,44 га талбайд 28 блок бүхий 1700 айлын орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлж аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, төслийн удирдагч буюу “Сүлдэт майнинг” ХХК-ний Ерөнхий захирал Ц.Гангаалхам нар хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Шинэ суурьшлын бүсийн орон сууцны хорооллын ажил ийнхүү эхэлснээр 2021 онд 7 давхар бүхий 630 айлын 10 орон сууц баригдах юм. Тус орон сууцны хороолол барих төсөлд Баянхонгор аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л ААН-үүд бүтээн байгуулалт өрнүүлэн оролцох болно.

Энэхүү төслийг эхлүүлснээрээ Баянхонгор хот тэлэх, ажлын байр нэмэгдэх, түрээсийн орон сууц эзэмших, утаа орчны бохирдол буурах, орчин үеийн стандарт шийдлээр шинэ суурьшлын бүс сүндэрлэн босох зэрэг олон эерэг давуу талууд бий болох юм.

Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн хутагт оролцож олон айлын амьдрах орчин саруул сайхнаар цогцлон , тэнд амьдрах өрх бүл аз жаргал, гэрэл гэгээгээр дүүрэн байхын ерөөл хайрлалаа. Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн ажлын энэ онд хийж дуусгахаар аймаг орон нутаг төлөвлөөд байгаа юм.

  • Зөв дөө. Гэр хорооллоо тэлэхгүй орон сууцны хороолол бариасай гэж их хүсдэг байсан юм. Биеллээ олох нь.

Холбоотой мэдээ