Хөвсгөл аймагт газар хөдлөлт тасралтгүй үргэлжилж байна

2021-01-31 148 0

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хачим гэдэг газар буюу Хөвсгөл нууранд энэ сарын 29-нд 3 удаа газар хөдөлжээ.

Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар Хөвсгөл нууранд аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, 29-ний өдрийн 08.35 цагт 4.2 магнитуд, 09.13 цагт 3.5 магнитуд, 10.24 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна. Газар хөдлөлт тасралтгүй үргэлжилж байгаа нь иргэдийн төдийгүй мэргэжлийн байгууллагынхны санааг зовоосон асуудал болоод байна. Тиймээс иргэдийг Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг аймгийн МХГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ