Вакцингүй, засаггүй өдрүүдэд вирусын голомт хүрээгээ хурдтай тэлжээ

2021-01-31 64 0

Засгийн газар огцорч, УОК эзэнгүй хэдэн өдрүүдэд корона вирусээр өвчилсөн иргэд, шинэ голомтын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш нийт 28 голомт үүссэн байгаагийн 13 том голомт идэвхтэй байна.

Тохижилт үйлчилгээний компанийн 20 хүн, “X апартмент” хотхоны голомтод 11 хүн, “Жиби” тауэрт байрладаг ББСБ-ын голомтоос 24 тохиолдол, гутлын цехтэй холбоотой голомтод 10 хүн, БЗД-ийн 5 дугаар хороо, БГД-ийн 10 дугаар хорооны голомтод нийт 40 гаруй тохиолдол, “Микс” пиццаны газарт 15 тохиолдол өнөөдрийн байдлаар илэрсэн. Хүүхдийн асрамжийн газрын халдварын голомтод 3 багш, 2 хүүхэд өвдөж, 6 хүүхдийг ажиглаж тусгаарлажээ.

Холбоотой мэдээ