ИХ МОДУН:АН-ЫН СОНГУУЛИЙН ШОУНААС БОЛЖ ЭВДРЭЛ ҮҮССЭН

2020-11-30 56 0

Мазаалай буюу эв нэгдлийн паркыг “Их Модун” ХХК 2015-2016 оны хооронд 1 тэрбум 900 орчим сая төгрөгний төсөвт өртөгтэйгөөр барьж гүйцэтгэсэн.

Гэвч жил гаруйн нүүрийг үзэж буй Мазаалай паркын дэд бүтэц нь дутуу, ус юүлэх болон сэлбэх шугам сүлжээгээ хийгээгүй, холбох шугамууд нь задарч эхэлсэн, цөөрмийн доодох пленк цуурч цоорчээ.
Тус компани уг ажлыг хийж гүйцэтгэхдээ орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс бараа, материалаа татаж, ажил гүйцэтгүүлсэн байдаг. Ингэснээр өрийн сүлжээ бий болж, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд хүнд байдалд ороод байв. Тиймээс 2016 оны сүүлээр Баянхонгор аймаг тус компанид үлдэгдэл өрийг төлж барагдуулжээ.

Үүний дараа дутуу ажлаа гүйцээ гэдэг албан шаардлагыг аймгийн зүгээс удаа дараа тавьсан ч Их модуны зүгээс

“Ажил бүрэн дуусаагүй байхад тухайн үеийн танай удирдлагууд 2016 онд болсон УИХ, Орон нутгийн ээлжит сонгуулийн үеэр шоу хийн ашиглаж эхэлсэн. Үүнээс болж эвдрэл үүссэн. Үүнд манайх хариуцлага хүлээхгүй, хүлээх ч ёсгүй” гэдэг тайлбарыг өгөөд байна.

Холбоотой мэдээ