ГХЯ элчингүүддээ Ардын хувьсгалын ойд мэндчилгээ олж ирүүлэхийг үүрэгджээ

2021-02-01 62 0

Монгол Улсын Гадаад хэргийн сайд сайд асан Л.Пүрэвсүрэн цахим орчинд ноцтой мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар Гадаадад суугаа Элчингүүддээ Ардын хувьсгалын 100 жилд баяр хүргэсэн баярын цахилгаан олж явуул гээд Гадаад яам нь үүрэг өгч байгаа аж.

  • Тиймээс тэрбээр үүнд эгдүүцэж “Нам нь намаараа, төр нь төрөөрөө байх ёстой шүү! Ард түмнээ үйл олноор нь хэлмэгдүүлж, өв соёлоо устгасан коммунист угшилтай намыг баруунд хэн үнэлэх үү!” гэж бичээд амжжээ. Гэтэл эрх барьж буй МАН-аас уг 100 жилийн ойг Монгол улсад ардын хувьсгал ялсаны 100 жилийн ой хэмээн үзэж Засгийн газар, УИХ-ын хэмжээнд авч үзэж буй. Дашрамд дурдахад Монгол улсад ардын хувьсгалын дараа ардчилсан хувьсгал мөн ялсан гэж үзэж ойн өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Холбоотой мэдээ