Дарга нарыг тэжээж буй НДШ-ийг нэмэхийг та дэмжих үү?

2021-02-03 129 0

Сар болгон таны цалингийн гуравны нэг буюу буюу 1 сая төгрөгний цалинтай хүнээс 300,000 төгрөгийг төр татдаг байх нь. Та 25 настай эрэгтэй хүн бол 35-40 жил тогтмол энэ мөнгийг суутгуулна гэсэн үг. Нийлбэр дүнгээрээ 144,000,000 төгрөг. Банкны хадгаламжны хүүгээр бодвол бараг 500.0 сая төгрөг.

Тэгвэл 30, 40 жил хуримтлуулсан мөнгө улсын орлого болж, түүгээр дарга нар гадаад дотоодод зугаалдаг болж таарлаа. Хэрвээ та 65 хүрэлгүй нас барсан бол мөн адил таны төлсөн татвар улсын орлого.

Мөнгөний хэрэгцээ гарвал та өөрийнхөө мөнгөнд гар хүрэх эрхгүй. Банкнаас өндөр хүүтэй зээлнэ. Зээлээ төлж чадахгүй унаад өгвөл таны үр хүүхэд өрийг төлөх ёстой болно.
40 жил цуглуулсан мөнгөнийхөө ядаж тал хувийг ардаа үлдэж байгаа гэрийнхэндээ өвлүүлж болохгүй. Яагаад гэдгийг хэн ч асуудаггүй. Угтаа бол энэ таны л мөнгө. Гэвч та ч асуудаггүй, таны өмнөөс хэн ч хэлдэггүй энэ мөнгөний хэмжээг төрөөс нэмж татахаар боллоо. Тиймээс иргэд Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг эсэргүүцэх болжээ.

Холбоотой мэдээ