Өвөрхангай: Галын улмаас хоёр настай охин амиа алджээ

2021-02-04 406 0

Өчигдөр буюу энэ сарын 03-ны 11:00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн “Чандагтай” гэдэг газарт оршин суух малчин Ш-ийн гэр, суудлын автомашин шатжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход гал түймэрт хоёр настай охин өртөж нас барсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ