Монгол Улсад 100-гаас дээш настай 164 ахмад байна

2021-02-04 84 0

Монгол Улсын хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 100 ба түүнээс дээш настай 164 хүн энх тунх амьдарч байна.

Тус мэдээллийг Хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний бүртгэлийн мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргажээ.

Өндөр настнуудын 19 (11.6 хувь) нь эрэгтэйчүүд, 145 (88.4 хувь) нь эмэгтэйчүү аж.

Насаар авч үзвэл 100 настай 68, 101 настай 41, 102 настай 23, 103 настай 15, 104 настай долоо, 105, 106, 109 настай тус бүр хоёр, 107 настай гурав, 114 настай нэг хүн байна.

Холбоотой мэдээ