“Богд-Ар”-т гарсан түймрээс 66 иргэний ам насыг аварлаа

2021-02-04 171 0
Shares

“Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхрын кабель холбооны утасны босоо сувагчлалд гал гарч байна” гэсэн дуудлага өнөөдөр 16:18 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Алба хаагчид галын голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд, 43 иргэн нийт 66 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалжээ.

Shares

Холбоотой мэдээ