Нялх биетэй эхчүүд хоолгүй 24 цаг боллоо

2021-02-05 208 0
Shares

Энэ сарын 4-н буюу өчигдөр Амгалан амаржих газарт 234хүнд короно вирусын шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрсэн. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөөх нь төрөхөөр ирсэн эмэгтэй байсан. Тиймээс ойрын хавьтлыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, нярай хүүхэдтэйгээ хэвтэн эмчлүүлж байсан эхчүүдээс дахин шинжилгээ авсан байна. Гэвч өчигдөр өдөр 13.00 цагийн орчим авсан шинжилгээний хариу одоо болтол гараагүй байгаагаас хариугаа хүлээсэн эхчүүд эргэлт авахгүй, гэртээ гарч чадахгүй байдалд хүрээд байна.

Тус эмнэлэгт халдварын тохиолдол гарсанаас хойш гаднаас эргэлт оруулахгүй байгаа нь Нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эхчүүд 24 цаг хоолгүй байхад хүргээд байгаа юм. Энэ талаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэн З “Уг нь өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-нд хүүхэдтэйгээ эмнэлгээс гарах байсан. Гэвч Амгалан амаржих газарт халдварын шинэ голомт гарч 2 хүнээс короно вирус илэрсэн. Тиймээс биднээс өчигдөр өдөр 13.00 цагийн үед шинжилгээ авч хариу гарсаны дараа гэрт нь гаргана гэсэн.

Хариу 6-8 цагийн дотор гарна гэсэн боловч одоо болтол гараагүй байна. Төрөх тасагт эмнэлгээс хоол өгдөг. Харин Нярайн тасагт гэрээсээ хоол авдаг байсан болохоор бүтэн нэг өдөр эргэлт аваагүй учир хоол идээгүй л байна. Эмнэлгийн зүгээс маргаашнаас ахуйн хэрэглээний зүйлээ авч болно гэсэн. Харин хоол авч болохгүй гэсэн. Тийм болохоор төрөөд удаагүй нялх биетэй эхчүүд зутруухан л байна” гэлээ.

Shares

Холбоотой мэдээ