Дүү нартаа байраа алдсан айлын том хүүхдүүдийг хамтдаа шинжицгээе

2021-02-06 118 0

Айлын том хүүхдүүд ер нь их өрөвдмөөр амьтад. Зураг дээрх хүү аав ээжийнхээ хайрыг дангаар хүртдэг байсан ч ээж нь хоёр төрөхдөө ихэр дүү нар гаргаж өгснөөр тун ч сэтгэл дундуур явах болжээ. Учир нь аав, ээж нь өөрийг нь хайрлахаа больсон мэт мэдрэмжийг авч, гомдсон хэрэг.

Бие хүний шинж чанарууд: Айлын том хүүхдүүд ихэвчлэн удирдагч зан чанартай байдаг бөгөөд аливаа дүрмийг чандлан сахигч, өндөр амжилт үзүүлдэг нэгэн байдаг. Тэдний энэ зан чанарт баярлах хэрэгтэй. Учир нь энэхүү чанар нь хувийн амьдралд нь маш сайнаар нөлөөлдөг байна. Тэд үргэлж төгс төгөлдрийг эрэлхийлдэг бөгөөд бусдад таалагдах дуртай. Тэд маш хариуцлага өндөртэй учраас гэртээ яг л жижигхэн насанд хүрэгч шиг байдаг.

Тэд өөртөө итгэлтэй учир аливаа орон зай, орчныг эзэгнэх хандлагатай. Учир нь тэд алдаа гаргахаас айдаг. Тэд өөрчлөлт хийх дургүй байдаг бөгөөд ая тухтай байдлаасаа гарах дургүй. Айлын том хүүхэд ямар эцэг, эх болдог вэ: Хэрэв та айлын том хүүхэд бол өөрийнхөө хүүхдүүддээ маш өндөр хүлээлт үүсгэх хандлагатай эцэг, эх болох болно. Аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгах хандлага ч мөн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилд тань нэвт шингэсэн байх бололтой.

Ямартай ч та хүүхэдтэй бол том хүүхдээсээ өөрийнхөө бага насыг олж харах нь дамжиггүй. Жишээ нь, таны дүү нар дуулгаваргүй байсан бол та өөрийн хүүхдүүдээ ч мөн тийм байдлаар төсөөлж асуудлыг нь шалгаах хандлага гаргах болно. Эсвэл эсрэгээрээ та дүү нараасаа төвөгшөөдөг байсан бол өөрөө олон хүүхэдтэй болоход бэлэн эсэхээ дахин нэг бодоод үзэх хэрэгтэй. Заримдаа та хүүхдээ хэт их өөр шигээ байлгах гэснээсээ болж өндөр шаардлага тавьж залхааж магадгүй. Гэсэн хэдий ч та 2 юм уу түүнээс олон хүүхэдтэй болсон тохиолдолд энэ зан тань хэвийн болох болно.

Холбоотой мэдээ