Майдар хот, Зуунмод, Аэроситиг холбож Богд уулыг тойрсон метро байгуулна

2021-02-06 100 0

Багануур, Багахангай дүүргүүдийг нийслэлийн харъяаллаас салгаж, тусдаа, биеэ даасан хот болгоно. Төвийн зургаан дүүрэг дээр нэмж Налайх долоо дахь, урагшаа Майдар найм дахь, Зуунмод ес дэх, Аэросити нийслэлийн арав дахь дүүрэг болж, эдгээр нь Богдхан уулын зөвхөн хойно нь төвлөрөх бус тойрон суурьших аж.

Эдгээр арван дүүрэг метрогоор холбогдон, одоо байгаа төмөр зам дээр Налайхаас урагшаа дөрөвдүгээр зөрлөгөөс Майдар, Зуунмод, Аэросити, Өлзийт, Буянт-Ухаа, Яармаг чиглэлээр 60 орчим км шинэ төмөр зам тавьж цахилгаанжуулснаар Богдхан уулаа тойрдог тойрог хэлбэрийн ил метротой болох юм байна.

Ийм төлөвлөгөөг зам тээвэр, дэд бүтцийн салбарт ажилладаг залуус нэгдэж гаргажээ.

Холбоотой мэдээ