Өвөрхангай: Бат-Өлзий сумын эмч нар эх, нярайн амийг аврав

2021-02-06 49 0

Бат-Өлзий сумын Эрүүл Мэндийн Төвийн эмч нар жирэмсний хожуу хүнд хордлоготой эхэд мэс засал хийжээ. Дутуу төрсөн нярайд тус сумын эмч нар анх удаа Куросурф /сурфактант/ эмчилгээг амжилттай хийж эх нярайн амь насыг аварчээ. Уг эмчилгээ нь дутуу нярайд түгээмэл тохиолддог амьсгал хямралын эмчилгээнд хэрэглэгддэг бөгөөд эмчлэгч эмчээс өндөр ур чадвар шаарддаг аж.

Өмнө нь энэ төрлийн эмчилгээ манай улсад нэвтрээгүй байхад 1,5 кг доош жинтэй дутуу нярайг эмчлэх, амь насыг нь аврах боломжгүй байсан бол одоо 600 гр жинтэй нярайг ч аврах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ