Дэлхийд алдартай тамхинаас гарах шалгарсан арга

2021-02-07 182 0

Өөртөө амлалт өг

Оксфордын их сургуулийн судлаачид тамхинаас гарах хамгийн үр дүнтэй аргыг олох зорилгоор нэгэн шинэ судалгаа явуулсан байна. Тэд тамхинаас гарах хүсэлтэй 700 залууг аажмаар эсвэл шууд гарах гэсэн хоёр бүлэгт хуваасан аж. Өөрөөр хэлбэл, өдөрт дор хаяж 15 ширхэг тамхи татдаг хүмүүс тамхинаас татгалзахад дээрх хоёр аргын аль нь илүү үр дүнтэй болохыг мэдэх зорилготой байжээ.

Судалгааны дүнд хорт утаанаас аажмаар гарна гэж боддог хүмүүсээс шууд хаяна гэж бодоод эрс шийддэг хүмүүс 25 хувиар илүү үр дүнд хүрдгийг баталсан байна. Учир нь, судалгаа явагдсанаас зургаан сарын дараа аажмаар гарах бүлгийн 15.5 хувь нь, харин шууд гарах бүлгийн 22 хувь нь тамхинаас бүрэн татгалцаж чадсан юм.

Сонирхуулахад, судалгаанд оролцогсдын ихэнх нь никотины хэрэглээнээс татгалзахын тулд огцом биш аажмаар гарах аргыг хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ гэж боддог нь харагджээ.

“Тамхиа хаях тохиромжтой өдрийг сонгоод өөртөө амлалт өг. Тэгээд ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүй шууд хая”

“Тамхиа хаях тохиромжтой өдрийг сонгоод өөртөө амлалт өг. Тэгээд ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүй шууд хая” гэж судалгааг удирдсан профессор зөвлөж байна.

Таван өдрийн шалгарсан дэглэм

Энэ бол тамхинаас гарах хамгийн шалгарсан арга. Учир нь нисэгчид сансрын нисэгчдийн сургуульд яг энэ аргыг хэрэглэн тамхиа хаядаг юм байна.

Эхний өдөр

Тамхинаас гарахаар шийдсэнд чинь баяр хүргэе.

Ердийнхөөсөө хагас цагийн өмнө босоод 2-3 аяга буцалсан ус ууж, шүршүүрт ор. Өглөөний ундаанд зөвхөн жимс, жимсний шүүс хэрэглэх хэрэгтэй. Ундаа уусны дараа амьсгалын дасгалыг хэдэнтээ хий. Амьсгалын дасгал гэдэг маань гүнзгий амьсгалж, амьсгаа гаргах шүү дээ. Тамхи татмаар санагдах бүрт 2-3 аяга ус юмуу, ундаа сокоор биеэ тайвшруул. Амьсгалын дасгал хий.

Үдийн хоол ногооны салат, шөл, ногоотой хуурга, жимстэй боов, жимсний шүүс төдийхөн л байвал зохино. Өдөр хоол идсэнийхээ дараа заавал салхинд гарах хэрэгтэй. Оройн хоол аль болохоор хөнгөн байвал сайн. Зүгээр сууж болохгүй. Архи дарс битгий хэрэглэ.

Хоёр дахь өдөр

Өлөн элгэн дээрээ ус уугаад, амьсгалын дасгал хий. Жимс эсвэл шүүс ууж, ажилдаа яв. Хэрэв их хол бол ядахнаа автобусны 2-3 буудал алх. Урьд өдрийнхөө дэглэмийг сахь. Тамхи татмаар болох бүрт амьсгалын дасгал, ус, ундаагаар хүслээ дар.

Гурав дахь өдөр

Мөн л нөгөө дэг. Тамхинаас гарах шийдвэрээсээ энэ өдөр л няцаж болохгүй.

Дөрөв дэхь өдөр

Тамхи татах хүсэл тань багасч байна уу? Өдрийн дэглэм, хоолны дэг хэвээрээ

Тав дахь өдөр

Өөрийнхөө тэвчээрт итгэх, амжилтанд хүрэх найдвар төрнө. Одоо яг энэ янзаараа ахиад дөрөв хоночихвол тамхичин биш болно.

Холбоотой мэдээ