Цахим орчинд таныг гайхшруулж байсан гэрэл зургуудын бодит үнэн

2021-02-07 106 0

Дэлхий нийтээр итгэж, хэлэлцүүлэг өрнүүлж байсан алдартай зурагнууд үнэндээ зүгээр л нэг сонирхогчийн санаандгүй хийсэн фотошоп эвлүүлэг байсан гэвэл та итгэх үү. Гэхдээ та итгэх л болж дээ. Учир нь технлогийн хөгжил хурдтай явагдаж буй энэ цаг үед харсан бүхэндээ итгэж болохгүйг батлах зургуудыг тантай хуваалцаж байна.

  1. Сансрын нисгэгч Крис Хадфилд сансар огторгуй ямар болох талаар бидэнд мэдээлж, өөрийн зургаа хуваалцах сонирхолтой нэгэн. Гэтэл түүний Улааны өндөгний баярын өндгөөр дүүрэн ууттай зураг нэг л мэдэхэд хар тамхи үйлдвэрлэдэг болж хувирах нь тэр. Харамсалтай нь түүний зургийг эвлүүлсэн явдал дэлхий дахинаа тархсан юм.

2. Дэлхийн кино үйлдвэрлэлийн салбарт алдартай Golden Mayer компанийн логонд гардаг арслангийн зургийг авахдаа орон дээр хүлж байгаад авсан гэж олон хүн итгэдэг. Гэтэл үнэндээ амьтны хүрээлэнгийн арсланг рентиген апаратад оруулах үеийн зураг байв.

3. Банкинд үйлчлүүлэхээр очсон эмэгтэй мэлхий мэт банкны теллерийн өмнө зогсож байгаа зураг цахим орчинд тархсан юм. Гэвч үнэндээ бүсгүй нэг хөлөө амрааж зогссон төдий байдаг.

4. Сирийн тулгаралтын үеэр эцэг эхээ алдсан бяцхан охин тэдний шарилын дунд унтаж буй нь гэсэн тайлбартай зураг дэлхий дахины нулимсыг урсгаж байв. Гэвч гэрэл зурагчин охиныг хөлсөлж, хуурамчаар зохиомжлон уг зургийг авчээ.

5. Будааг гайхалтай чадварлаг хуурч байгаа залуугийн тухай зураг бас л олон нийтийг гайхшруулж байв. Гэвч энэ нь ердийн нэг эвлүүлэг болох нь батлагдсан бөгөөд тэрхүү хайруулын тогоотой будаа нь Японы Токио хотод байх хүнсний дэлгүүрийн лангуун дээрх сүвинер юм.

6. Нисэж буй онгоцны цохноор селфи хийж буй нисгэгчийн зураг ёстой л од болж байв. Гэвч үнэндээ зогсоолд байршуулсан онгоцны цонхоор ердын л нэг зураг авч байсан нь ил болсон билээ.

7. Винецийн усан гудамжууд хөлдөж, дүн өвөл болсон тухай зураг үнэхээр үзэсгэлэнтэй харагдах бөгөөд дэлхийн олон сая жуулчдыг тус үзэмжийг үзэхийг хүсэхэд хүргэсэн юм. Гэвч үнэн хэрэгтээ Байгаль далайн өвлийн зургийг Винецийн гудамжтай эвлүүлсэн байжээ.

8. Дэлхий дээр үлдсэн сүүлчийн хар арслангийн зураг хэмээн гайхагдаж байсан энэхүү зураг зүгээр л энгийн арслангийн зураг дээр ажиллаж хараар будсан болох нь батлагдсан юм.

9. За монголчууд цахим орчинд энэхүү үнээний зургийг олон удаа харсан байх. Машин зарна гэсэн зарын дор ч Үнээ тавь гэсэн тайлбартайгаар орж байсныг та санах байх. Тэгвэл энэ ердөө л нэг саваагүй эвлүүлэгчийн бүтээл юм.

10. Бяцхан одой анаашыг үзэхээр мянга мянган хүн ирдэг гээд нэгэн зураг ихэд алдаршсан боловч үнэндээ бас л нэг тааруухан эвлүүлэг болох нь батлагдав.

Холбоотой мэдээ