<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ХИЛЧИН БАЙЛДАГЧДИЙН ТАНГАРАГЫН БАЯРТ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ОРОЛЦУУЛНА

2017-05-15 09:19 743


Баянхонгор аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.

 

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Хилийн 0166 дугаар ангийн захирагч, Хурандаа П.Наранбат, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, Цэргийн штабын дарга Ц.Энхбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо нарын албаны төлөөлөл, ХХТХЗ-ийн гишүүд оролцов.

 

Тэд энэ удаагийн зөвлөгөөнөөр хилийн 0166 дугаар ангиас 2016 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хил хамгаалалтийн үр дүн, 2017 онд хамтран ажиллах чиглэл, шинээр батлагдсан хилийн тухай хуулийн талаар танилцуулах, аймгийн Засаг даргын захирамж, ХХТХЗ-ийн 2017 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

 

2016 онд Баянхонгор айгийн хилийн зурвас бүхий сумдын газар нутагт хилийн зөрчил гараагүй байна. Баянхонгор аймгаас Шивээхүрэнгийн хилийн боомтод найман гэрээт цэрэг байгаа юм. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх боломж байгаа юм. Нөгөө талаар  орон нутгийн хөрөнгө оруулалтаар хилийн 0203 дугаар ангийн салбарын байранд нам даралтын халаалт, тогоо суурилуулах, гадна пасадыг шинэчлэх, Хүрэн дэлийн хилийн харуулыг шинээр барих, хилийн 0203, 0112 дугаар салбар ангиудад хилийн манааны уналгын асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага байгаа аж. Мөн тэрээр Монгол Улс гэж байгаа юм бол хилийн тор татах хэрэгтэйг чухалчилав. Одоогийн байдлаар Шивээ хүрэнгийн боомтоос хааш хаашаа 15 км-ийн зайд биетонон хөлтэй тор татжээ. Уг ажлууд нь Аймгийн Засаг даргын захирамж, ХХТХЗ-ийн 2017 онд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнийн хүрээнд бүрэн шийдэгдэхээр байна. Энэ хүрээнд түнш байгууллагуудын төлөөллийг хилийн ангиудын нөхцөл байдал, хилчдийн ажил амьдралдаа танилцуулахаар болжээ. Мөн хилийн ангиудыг дэмжиж, ажиллах юм байна. Хилийн бүс, зурвас нутаг дахь ард иргэд, малын тоо, ан амьтны судалгааг гаргаж, хилчин байлдагчийн тангараг өргөх ёслолд эцэг эхчүүдийг оролцуулах аж. Тангарагын баяр зургаа, аравдугаар сард болдог.

 

Нөгөө талаар энэ жилээс эхлэн тухайн хилийн цэргийн анги, отръяадуудад алба хааж буй алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний шагнал урамшууллыг шийдэх, алба хаагчдын хүүхдүүдийн сурч боловсрох орчин, нөхцлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулахад анхаарч ажиллахаар боллоо.

 

2017 оны хоёрдугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хилийн тухай хууль нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэлэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хилийн хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршиж байна.

 

Баянхонгор айгийн хилийн зурвас бүхий сумдын Засаг дарга нар энэ удаагийн зөвлөгөөнд оролцов. Тухайлбал, Шинэжинст сумын ХХТХЗ-ийн тухайд хуучин бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулж байна. Хилийн тухай шинэчилсэн хуулийн хүрээнд тус сум зөвлөлийн гишүүдээ шинэчилж, ажиллахаар болж байна. Харин Баян-Өндөр суманд ХХТХЗ-ийг байгуулж амжаагүй байна. Баянхонгор аймгийн энэ хоёр сумын төв хилээсээ зайтай. Энэ байдал нь тухайн сумын хилийн манаанд анхаарал хандуулах шаардлага байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч энэ нөхцөл нь хил орчмын зөрчил, элдэв зөрчил гарахгүй байх бас нэг шалтгаан болж байгаа гэнэ. Гэсэн ч тухайн сумын ХХТХЗ-ийн гишүүдийг сонгон томилохдоо хилийн дугаар ангиудаас тодорхой зөвлөмж, санал тусгуулах шаардлага байгааг дэд хурандаа П.Наранбат хэлж байна. Ингэснээр хил орчмын зөрчил маргаан, хил хамгаалах ажлыг явуулахад илүү дөхөм байхыг тэрээр онцоллоо.

 

Баянхонгор аймгийн хилийн зурвас бүхий хоёр сумын хил орчмийн бүсэд хулгайн ан гараагүй байна. Нөгөө талаар Шинэжинст сумын Эхийн голын хил орчмын бүсэд нутгийн иргэд амьдарч байгаа юм.

 

Хил орчмын бүс нутагт зэрлэг ан амьтан нилээд байна. Мазаалайгаас өөрөөр хавтгай, зээр зэрэг зэрлэг ан амьтан хил давсан тохиолдол байхгүй байна. Өмнөд хөрш рүү мазаалай очсон нэг тохиолдол байжээ. Тухайн мазаалай нь өвдсөн. Буцааж авчирсан ч үхчээ.

 

Нөгөө талаар хил зөрчих нэг асуудал нь ашигт малтмал хувиараа олборлож буй иргэдтэй холбоотой байдаг аж. Өмнө нь эдгээр иргэдийн тоног төхөөрөмжийг хурааж, тухайн үйл ажиллагааг таслан зогсоох эрх зүйн орчин байхгүй байсан бол одоо алт олборлогч иргэдийн хил зөрчсөн тохиолдлын үед тухайн иргэний алт хайгч төхөөрөмжийг хурааж авах, унааг нь улсын орлого болгох эрх зүйн орчин бий болжээ.

 

Хилийн зөрчлийг илрүүлэхэд мөр хянах зурвас маш чухал байдаг. Гэвч хил хамгаалах зардалд шатахууны зардлыг тусгаснаас энэ зурвасыг шинэчлэх, сэргээх ажил хоцрогдоод байсан аж. Тиймээс хил хамгаалах 0166 дугаар ангиас Өмнөговийн гурван сумын төсвөөс хөрөнгө гаргуулж, жилд хоёр удаа уг зурвасыг шинэчилсэн байна.

 

Хилийн хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн гишүүн нь нутаг дэвсгэртээ байгаа улсын хил хамгаалах байшгууллашын мангалбш ззгэмлэн хил хамгаалалтад туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах, хил хамгаалах байгууллагатай хамтран ажиллах ажлыг зохион байгуулах, улсын хил хамгаалалтад төсөвлөсөн төсвийн зардлын зарцуулалтад хяналт тавих, улсын хилийн болон хил орчмын дэглэмийг санаатай буюу давтан зөрчсөн Монгол Улсын иргэнийг хуулийн байгууллагад шилжүүлэх саналыг хологдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зэрэг үүргийг хүлээж байна. Эдгээр гишүүд өнөөдөр зөвлөлийнхөө үнэмлэхийг гардаж авлаа.


Эх сурвалж: bayankhongor.gov.mn


Сэтгэгдэл үлдээх