<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“АРВАН БААТРЫН ШАДАР ДАРГА”

2018-08-29 17:04 185

“АРВАН БААТРЫН ШАДАР ДАРГА”


1948 онд санагдана. Ээж аавыг хөдөө Ховд аймагт яаралтай ажлаар явчихсан гэж хэлж билээ. Удалгүй аав буцаж ирсэн. Байтаг Богдын баатруудтай цуг ирлээ маргааш бүгдээрээ хамтдаа гэрэл зургаа авхуулна гэж хэллээ. “Туул” рестораны орчим байсан хятад гэрэл зурагчид очсон санагддаг юм. одон медаль зүүсэн нэг дарга, хэдэн цэрэг байлаа. Хаянхирваа, Гончигзэвэг, Чойжин…гэхчилэн танилцуулсан. Тэгээд зургаа авхуулав. Намайг хөдлөөд болохгүй болохоор аав гараас чимэхсэн нь гэрэл зураг дээр тун тод, би ууралчихсан янзтай гарсан байдаг юм. хоёр эмэгтэйгийн нэг нь миний ээж,нөгөө нь Хаянхирваа гуай нь эхнэр байлаа. Зургаа авхуулсны дараа нэг сайхан зантай намхан бор цэрэг намайг хүзүүн дээрээ мордуулаад гудамжаар авч явсныг тодхон санадаг юм. тэг бол Пэлжээ байсныг хожим мэдэж билээ. Анхны тэр түүхт уулзалтаас хүйш 47 жилийн дараа Хаянхирваа гуай бид 2 уулзаж ярилцаж сууна. Хаянхирваа гуай 70 гарсан өвгөн болжээ. Хаянхирваа гуай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат ажээ. Баруун хязгаарт Дамжигийн заставын улс төрийн орлогчоор очиж 1948 оны 7 сард сумангийн дарга Мадригийн тушаалаар Байтаг Богд уулын зүүн суга Бүдүүн Харгайтад хүч нэмэгдүүлсэн хилийн постын ахлагчаар томилогджээ.
1948 оны7 сарын 8-ны өглөө. Байтаг Богд уулын зүүн суга Бүдүүн Харгайтын голоор 150 гаруй хүний бүрэлдхүүнтэй бүрэн зэвсэглэсэн гоминданы морьт цэргийн хэсэг манай хилийн хулгайгаар зөрчиж, цөмрөн орж ирж, бидний 10 хилчинг бүслэж авч довтолсон юм. бид 1 хөнгөн пулемёнт, хүн бүр винтов, гранатта байлаа. Баруу гар талын нэргүй өндөрлөгт тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Tэгшээ, Даваадорж, Зүүн гар талын нэргүй өндөрлөг толгойд хилчин Чойжин, Гончигзэвэг, Архад, дунд талын командын өндөрлөгт ахлах дэслэгч Хаянхирваа би, хилчин Баянгийн хамт хоргилтын байр эзлэж, байлдахад бэлэн болсон. Дайсны довтолгоон хэсэгхэн саатсaнаа хүний олон, зэвсэгийн давуугаар дахин улангасан дайралт хийж, бидний байрлаж байсан 3 өнөдөрлөгийг бие биеэс нь салгаж бүслэн хүнд байдалд оруулсан боловч бид дайсны гол хүчийг алхам ч урагшлуулахгүй нь тулд маневарлан тулалдааны дундуур байлдагч Пэлжээг холбоо барилуулахаар ар тийш илгээсэн юм. Командын өндөрлөгт хилчин Баян тулалдсаар амь эрсдэж, тулалдахын аргaгүй болтлоо хүнд шархдсан хилчин Дандархайдавын шархыг боож байрыг сольж өгсөн боловч тэрбээр эцсээ хүртэл үргэлжлүүлэн тулaлдаж улмаар сүүлчийн сум грантаа дуустал дайсантай байлдаж амь эрсдлээ. Яг тэр үед манай нисэх онгоц Бүдүүн Харгайтын голын өгсөн нисэж бидний байсан өндөрлөг дээгүүр 3-нтаа тойрч эргэлдэхэд дайсан сандарч ухарсан юм.
Гоминданы довтолгооны зорилго юу байсан бэ?
Дайсан манай хил дээрх цөөн тооны хилчин харуулыг хүний хүч зэвсэгийн давуугaар түрий бариж сэм бут цохиод амьд хэл олзлох гол зорлиготой байсан юм. зорлигоо биелүүлэхийн тулд тэд урдчилан сүрхий бэлдэж сүрхий судалжээ. Үхэн xaтан тэмцсэн боловч шившигтэйгээр бут цохигдсон юм.
Тулалдаан болж өнгөрсний дараа төвөөс олон хүн очиж, газар дээр нь үзэж шалгасан гэдэг?
Тиймээ, олон хүн ирж шалгасан. ДЯЯ-ны Хязгаарын цэргийн дээд командлалаас гэхэд Хязгаарын цэргийн хэрэг эрхлэх газрын дарга хурандаа /эдүгээ бэлтгэл дэслэгч генерал/ Жамьян очсон юм. Тэрвээр Командын өнөдрлөг дээр унаж тэсрээгүй үлдсэн дайсны нэг миныг олж үзээд, “Аргагүй их хүчтэй тулалдаан болсон юм байна. Хэрэв энэ мина дэлбэрсэн бол дэрэгдэх хад дэлбэрээд, та нөхдийг цөмийг алах байж шүү дээ. Та бүхэн эх орон, ард түмнийхээ төлөө, улс орныхоо дархан хил хязгаарыг хамгаалахын тулд үнэхээр хилчин эр зориг гарган дайтжээ. Монголын ард түмэн, манай нам засаг, дайчин баатар хилчдийнхээ алдар гавьяаг үүрд үнэлж дуpсах болно.” гэж хэлж байсан юм.
Эх орон, нам засаг дайчин баатар хилчдийнхээ алдар гавьяаг хэрхэн үнэлсэн бэ?
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны долдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын ариун дархан хил хязгаарыг хамгаалах хэрэгт эх орныхоо өмнө онцгой их гавьяа байгуулсан явдлыг цохон тэмдэглэж, хөнгөн пулемёнтын наводчик, Б.Тэгшээ, Л.Даваадож хоёрыг БНМАУ-ын баатар цолоор шагнаж, ахлах дэслэгч Хаянхирваа, хилчин байлдагч Дандархайдав, Архад, Гиваан, хилчин байлдагч Чойжин, Гончигзэвэг гурвыг Цэргийн гавьяаны одонгоор, хилчин байлдагч Пэлжээг Байлдааны медалиар тус тус шагнасан юм.
Миний аав та бүхний тулалдаан болсон газрын халуун мөрөөр очиж, зохиолынхoo материалыг цуглуулж байсныг та санаж байна уу?
Санахаар барах уу даа. Уламбаяр гуай бидэнтэй нүүр учирч, ярилцаж танилцсан анхны зохиолч хүн. Умбаа тулалдаан болсон газраар явж, манай удирдах дарга нар болох дэд хурандаа 3онров, ахмад Mадриг нарын зэрэг олон хүнтэй уулзаж, хилчин дайчидтай ярилцаж, тодорхой судалгаа хийэ, их зүйл бичиж тэмдэглэж авсан юм. Надтай болон манай 10 хилчнээс амьд үлдсэн хилчидтэй ч их хуучилж ярилцсан. “Энх тайвны манаа” туужаа мөн ч богинo хугацаанд бичиж, нийтлүүлж гаргaсан даа. Гоминданы дээрэмчид, тэдний америк эздийг Зо Пу Сан, Хау Ен, ноён Жон нарын дүрээр үнэмштэл дүрсэлж гаргасан. Зохиолч хүн гэдэг ургуулдан бодох авьяас эзэмшсэн байдаг юм билээ. Тэгшээгийн ар гэрийн амьдрал, залуу насныхан хайр дурлалыг мөн ч сайхан гаргасан шүү. “Энх тайвны манаа” тууж монголын хилчид, ард түмний ширээний ном болсон шүү дээ. Харин Умбаагийн туужийг уран сайханы кино болгох гэж хөглүүлсэн байдаг юм. яг зохиолоор нь хийхгүй, дур мэдэн өөрчилж, холион бантан хутгасан байна лээ. “Энх тайвны манаа” тууж олдохоо байжээ. Дахин хэвлүүлэх юмсан. өнөө ч утга агуулга, цаг үеэ алдаагүй олон юм бодогдуулах сануулах сэрэмжлүүлэх уран зохиол доо. Уран зохиол гэж тийм л хүчтэй байдаг байх. Монголын үе үеийн хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлсэн дайчин тууж гэж би хувьдаа бодож үнэлж явдаг юм. ямар сайндаа дунд сургуулийн сурах бичигт жил бүр орох вэ дээ.
Та эх орныхоо төлөө зориг баатардагын жишээ гаргаж амь эрсдсэн Монгол улсын баатар, хилчин Тэгшээ, Даваадорж, Гиваан, алдарт хилчин Дандархайдав нарын тухйа тодруулахгүй юу?
Тэдний маань өндөр ухамсар, цэрэг эх оронч үзэл, мөхөшгүй эр зориг, байлдааны ур чадвар мөч бүхэнд тодорч байсан нь сэтгэлд зуpайж байна. БНМАУ-ын баатар хилчин Баянбалын Tэгшээ нуруугаар намхан, өргөн цээжтэй, тэвхгэр дөрвөлжин мөртэй, жавхаалаг цагаан царайтай залуу байсан юм. тэрбээр улс төр, байлдааны бэлтгэлд сайн суралцдаг байсны дээр морин ба гар барилдаанй хичээлд илүү сонирхолтой буудлага ялангуяа хөнгөн пулмемёнтыг гойд эзэмшисэн “онц буудагч” байлаа. Бүх талаараа нөхдийгөө үлгэрлэдэг байлдагч байв. Хатуу чанга дэг журам өндөр сахилга бат цовоо сэргэлэн овсгоотой зан ааш хамтач нөхөрсөг тусархаг чанар нь тулалдааны хүнд бэрх цагт хэзээ хэзээнээс илүү тодорч харагдсан. Тэгшээ улсынхаа дархан хил хязгаарын манаанд 3 жил гаруй зогсохдоо хил нэвтэрч орж ирсэн хасаг гоминданы давуу хүчний эсрэг 10 гаруй удаа эр зориг гаргаж тулалдсаны хамгийн сүүлчийнх нь Байтаг Богдын тулалдаан юм. БНМАУ-ын баатар хилчин Лхүндэвийн Даваадорж цэх өндөр нуруутай, өргөн ханхар цээжтэй улаан ягаан хацартай, бүдүүн таргавтар эр байлаа. Тэрбээр дуу шуу цөөтэй, сахилга батын зөрчил гаргадаггүй, эзэмшсэн зэвсэг унасан мориндоо хaйртай залуу байсан юм. тун цэвэр нямбай хүн байлаа. Сонор сэрэмж алдсан байлдагчдаа эвлэршгүй тэмцдэг дайчин байсан даа. Нөхөрсөг, шудрага зангаараа нөхдийнxөө хайрыг татаж ямагт үлгэрлэдэг байсан юм. цэргийн дүрмийг ягштал биелүүдэг нь дарга нартаа гоц үнэлэгдэнэ. Манай олон хилчин сонор сэрэмж чухам юу болохыг Даваадоржоос суралцсан даа.
Гиваан дарга. 10 баатрын тасгийн дарга байлаа. Дарга хүний бүхий л гоц чанар түүнд шингэсэн байсныг бид бүгд мэднэ. Даргын ёсоор тэрбээр нөхдөө дайсны 10-15 дахин илүү хvчний эсрэг зөв зохион байгуулж ялж гарсан юм. Гиваанд маань “Гавьят хилчин” цол шагнаж, хилийн заставыг түүний нэрэмжит болгож, эцэст алдар гавьяаг нь улам тодруулж судлан, МХЗЭ-ийн 50 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цол түүнд нэхэж олгосон юм.
Найдангийн Дандархайдав. Намхан нуруутай, өргөн цээжтэй, махлаг зузаан царайтай, сэргэлэн шар залуу байлаа. Тэрбээр аливаад хянуур нямбай ханддаг цэргийн сахилга дэг журмыг чанд хатуу сахиж, дарга нарын тушаал, шийдвэрийг хугацаанд нь үг дуугүй ягштал өиелүүлж, тухай бүрт нь хариу мэдэгддэг төлөв даруу зантай, хамтaч нөхөрсөг, ухаалаг сэргэлэн залуу байсан юм. өөртөө зарчимч өндөр шаардалга тавидаг, өөрийгөө хүмүүжүүлэх талаар уйгагүй ажилладаг, бие дайчилж богино хугацаанд бичиг үсэг тайлагдаж, улмаар тасгийн ухуулагч болсон юм. Ялангуяа улс төр, ерөнхий эрдмийн хичээлээр гойд сайнаараа нөхдийнхөө дунд “манай комиссар” хэмээн алдаршисан. Дандархайдав сонин хэвлэл, ном зохиол унших их дуртай, уншсанаа багахан цагийн дотор өрийн ойлгож мэдсэний хэрээр нөхөддөө хэлээд өгчихдөг самбаатай ухуулагч байсныг гэрчилэх нэг баримт бол эх орныхоо төлөэ амь дүйсэн тулалдаанд орсон тэр өдөр түүний энгэрийн халааснаас ухуулагийн материал- Ноосны шинэ хуультай ухуулагчийн өврийн дэвтэр олдож байж билээ. Тийм л галтай цогтой ухуулагч байсан гэж бодохоор шүүрс алдаж дахин дахин хайрлах сэтгэл төрдөг юм.
Сүүлийн жилүүдэд Байтаг Богдын тулалдааны талаар нилээд материал хэвлэлд гарлаа?
Тэгсэн цөөнгүй зүйл гарсан. Шуудхан хэлэхэд 50 гаруй жилийн өмнөх түүхэн баримтад үйл явдлыг мушгин гуйвуулах гэсэн цэргийн тангараг нэгт Цэдэн-Иш генералд туйлаас харамсаж явдаг шүү. Хойч үе маань үүнийг дэнслэх л болно. баруун хязгаарт 1948 онд болсон үйл явдал хэнд ч тов тодорхой зүйл. Дайсан хэдий хүч давамгайлсан ч Монголын хилчин дайчдаас үхлийн цохилт аваад буцсан юм шүү дээ. Тиймээс ч нам засаг цагтаа болсон үйл явдлыг газар дээр нь шалгаж, үзэж танилцаад, манай хилчдийн гавьяаг үнэлж төрийн дээд шагналаар шагнасан юм. Ард түмэн “Байтагийн 10 баатар” гэж үүрд алдаршуулсан. Байтагийн тулалдааны түүх бол түүнд оролцсон хэдхэн хүний үйл явдал төдий бус хилийн цэрэг, Монголын хилчин дайчдын түүхэн гавьяа юм. манай хилчдийн гавьяа Монголын ард түмэнд мөнхөд дурсагдах болно. Түүхэн баримтыг элдвээр мушгин гуйвуулахыг оролдогсдын атгаг санаа бодол тэгтлээ хол явахгүй.
Та Байтаг Богдын тулалдааны талаар өөрийн дурсамжийг бичих үү?
Дурсамжаар зогсохгүй, ном бичиж байгаа.
Энх цагийн бүтээн байгуулалтын он жилүүдэд та ямар алба хашив даа?
Энх цагийн бүтээн байгуулалтын өрнүүн фронтод мянга мянган хилчин дайяид шилжиж оролцоход би хөдөө аж ахуйд шилжсэн юм. ХААДС төгсөж, ХАА-н эдийн засагчийн мэргэжил эзэмшисэн. 1958 оноос Сэлэнгэ, Цагаан Толгой, Алтан Булга, Зүүн Хараа, Төв аймгийн Батсүмбэрийн САА-д Төв Хорооны зохион байгуулагч, Намын Хорооны нарийн бичгийн даргын алба хашлаа.
Сүүлийн 10 гаруй жилд Батсүмбэрийн САА-н хамт олны дунд ажилласан. Тэнд социалист хөдөлмөрийн хөдөлгөөн өрнүүлж, сум-сангийн аж ахуй маань улс, аймгийн социалист уралдаан 5 удаа шалгарч, үүрд хадгалагдах улaан туг, диплом, мөнгөн шагнал, мотоцикл, автомашинаар шагнагдаж байлаа. Манай хамт олны дундаас БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ж.Пүрэв, Я.Должинжав, Ц.Хорлоо нарын зэрэг тэргүүний хүмүс төрсэний дотроос Ж.Пүрэв даргатай бригад улсад 5 удаа шалгарсан юм. Салааны ахлагч П.Чадраа, саальчин Н.Амаржаргал, Ч.Норов, ногоочин Ч.Баатар, Х.Хандаа, саалийн бригадын дарга С.Шархүү, Х.Сэдэд, Г.Даш, нарын зэрэг тэргүүний олон хүнээрээ бид бахархадаг. Намын ажил хийх хугацаанд шилдэг тэргүүний 100 гаруй ажилчин, тариачин, 50 шахам шижигнэсэн залууг намын эгнээд шилжүүлсэндээ баяртай байдаг. Тэдний дундаас Ц.Амаржаргал, Н.Намжилдорж, Н.Цэндсүрэн, Л.Батсүх нарын олон хүн одоо ч төв орон нутагт удирдах ажил хийж түмэн олныг манлайлж явна.
Та одоо юу хийж байна вэ?
60 насандаа тэтгэвэртээ гарч, залууст байрaа тавиж өгсөн. өнөөгийн ороo бусгаa цаг үед хүний дайтай л аж төрж амьдарч явна. Гэхдээ зүгээр суудаггүй. 1989 оноос өндөр настануудтайгаа санаа нэгдэж, “Юмханаар юм хийх” хөдөлгөөн өрнүүлж, хилийн цэргийн дэргэд ахмадын зөвлөлийн хувийн үйлдвэр байгуулж хилчин дайчиддаа зориулж, цэрэг эмээл хийх, хөдөлмөрчдийн хэрэгуээнд зориулж ажлын хувцас бээлийн хийх зэргээр ажиллалаа. Үйлдвэрээ өргөтгөж бэхжүүлснээр жилд мянган цэрэг эмээл хийж, улсаас тусламж авахгүй сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аж ахуйн тооцоотой бие даан ажиллаж байна. Тэрчилэн үйлдвэр маань аж ахуй нэгжийн хуулийн дагуу өргөжин ахмадын “Хилчин”, “Жаргалан”, “Амгалан” нэртэй хоршоо бий болж, хаягаа тэлсэн нь өндөр настан ахмад хилчдийн маань ахуй амьдрлыг дээшлүүлсэн төдийгүй хойчийн залуу үед өвлөгдөх ашигтай үйлc боллоо гэж бодож явдагаа дашрaмд тэмдэглэх нь зүйтэй гэж бодлоо.
Монгол улсын хилийн цэрэг, Монголын ард түмний түүхэнд домог болж, 10-ан баатар хэмээн алдаршисан Байтаг Богдын баатруудын дарга Гомбожавын Хаянхирваа гуай эдүгээ ардынхаа хувьсгалтай энэ чацуу 74 насныг наслаж энх тунх амьдарч байна. Түүхийн гэрч тун ховорджээ. Ганц болов амьд гэрчийн үнэ цэнэ ямархан билээ.

У.Амарсайхан
1995


Сэтгэгдэл үлдээх