<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН СУМДАД ЭХЭЛЛЭЭ

2019-01-24 13:29 278

Сар шинийн босгон дээр Баянхонгор аймгийн удирдлагууд дөрвөн чиглэлд ажлын хэсэг гарган, сум бүрт малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Өлзийт сумын малчдын зөвлөгөөнд оролцлоо. 


Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож малчдад төрөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгч байна.

Өлзийт сум өнгөрөгч онд нутгийн удирдлагын шинэ ордонтой болсон бол өнөөдөр 100 хүүхдийн цэцэрлэгээ байнгын ашиглалтад оруулж бүтээн байгуулалтын ажлуудын үр шимээ хамтдаа хүртэж байна.

Сум орон нутгийн ард иргэдийн үйлчилгээ авах орчин нөхцөл төрийн байгууллагын ажил үйлчилгээг шинэ шатанд аваачих гэсэн төрийн бодлогын үйл ажиллагаа энэ онд ч тус суманд үргэлжилж 240 хүүхдийн лаборатори сургууль, эрүүл мэндийн төвийн өргөтгөл, 7.4 га талбайд ариун цэврийн хорио цээрийн дэглэм бүхий мах боловсруулах үйлдвэр байгуулагдах зэрэг олон ажлууд хийгдэх аж.


Гахай жилийн босгон дээр тус сумаас аймгийн аварга малчнаар - Д.Цэдэндамба, Г.Баттулга, У.Хүрэлбаатар, Аварга саальчин - Ч.Цэрэндолгор, Х.Зундуй, Н.Уранчимэг, Аварга тариаланчаар - Б.Отгонбат, Шилдэг хот айлаар - Д.Эрдэнэбат нар шалгарч буянт малын үр шим, буурашгүй хөдөлмөр бүтээлийнхээ үр дүнг ийнхүү аймгийн аварга цолоор үнэлүүлэн дархлаажуулж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Гурванбулаг сумын Малчдын зөвлөгөөнд оролцох аж. 

Мөн Шинэжинст сумын малчдын зөвлөгөөн өнгөрөгч 23-нд болов. 

Тус зөвлөгөөнд Аймгын засаг даргын орлогч Б.Батсуурь болон Цагдаагын ахмад Г.Мѳнгѳнсүх Мал эмнэлэгийн газрын байцаагч Б.Анхзаяа ХХҮГ-ын мэргэжилтэн В.Наранбаяр ХХААГ-ын мэргэжилтэн С.Тэгшбаяр, НДХ-ийн байцаагч Р.Бодьсайхан, ХДТ-ын уран бүтээлчид малчин түмнийхээ амар мэндийг айлтгаж төр засаг, цаг үе, хийж хэрэгжүүлж байгаа ажил байдлын талаар мэдээллийг дэлгэрэнгүй өгч, малчдын санал хүсэлт асуултад газар дээр нь хариулт өгч ажиллажээ. 


Гахай жилийн босгон дээр тус сумаас сумын аварга малчнаар 8 малчин, аймгийн аварга малчнаар 3 малчин, улсын аварга малчнаар 1 малчин тодорсон юм. 

Тус ажлын хэсэг өнөөдөр Баян-Өндөр сумын малчдын зөвлөгөөнд оролцож, малчин түмний санаа бодлыг сонсч, төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, ажил арга хэмжээний талаарх мэдээллийг өгнө. 



Сэтгэгдэл үлдээх