<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн байртай болно

2017-10-19 13:00 920


Дэлхий нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ хүрээнд жил бүр Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, ХБИНТББ зэрэг байгууллагууд хамтран нэг сарын аяныг зохион байгуулж байна. Уг аяны нээлт “Бид хамтдаа чадна” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцлоо.

Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллаж буй ТББ нь өөрийн гэсэн байргүйгээс үйл ажиллагаа явуулж, ХБИ-д хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байсаар ирсэн. Тиймээс аймгийн Засаг дарга 2018 онд ХБИ-ийн байрны зураг төслийг хийлгэж, 2019 онд уг барилгыг эхлүүлэхэд анхаарч ажиллахаа өдөрлөгийн үеэр хэллээ.

“Бид хамтдаа чадна” өдөрлөгийн хүрээнд ХБИ-дэд үзүүлэх хамалмжийн үйлчилгээ, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын талаар болон  арилжааны банкуудын тэтгэврийн зээлийг танилцууллаа. Мөн ХБИ-ийн санал хүсэлтийг шийдвэр гаргагчид сонсч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.

Аймгийн ЭМНДХ-т бүртгэлтэй 3134 иргэн байдаг байна. Энэ нь нийт хүн амын 3,7 хувийг эзэлж байна.  Тиймээс энэ жилийн сарын аянаар эдгээр иргэдийн эрүүл мэндийн үзлэг оношлогоонд мониторинг хийх, ХБИ-ийн шинэчлэн найруулсан хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэгжилтийн талаар дүгнэлт гаргах, ХБИ-ийн эрхийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

 


Сэтгэгдэл үлдээх