<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ САЛБАР ХОРОО БАЯНХОНГОР АЙМАГТ БАЙГУУЛАГДАНА

2019-09-15 12:12 223

“Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос ”Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд”-ын чуулга уулзалтыг Баянхонгор аймагт зохион байгуулж байна.


Энэ удаагийн чуулга уулзалтад Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Засаг даргын орлогч М.Мөнхбат зэрэг орон нутгийн удирдлагууд, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал Г.Сайханбаяр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын зөвлөх, хошууч генерал, МЦНХ-ны УЗ-ийн гишүүн Я.Чойжамц, ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн дарга, Цагдаагийн хурандаа, МЦНХ-ны УЗ-ийн гишүүн Ж.Бумнанжид нарын МЦНХ-ны УЗ-ийн гишүүд, Баянхонгор аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дарга, бие бүрэлдэхүүн, иргэд оролцож байна.

"Монгол цэргийн нэгдсэн холбоо"" нь төрийн цэргийн байгууллагуудын дэргэдэх мэргэжлийн чиглэлээр нэгдсэн, гишүүнчлэлдээ хандсан үйл ажиллага явуулдаг 30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбоо нь улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулдаг байна.

Чуулга уулзалтын эхэнд тэд Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Тэд энэ удаагийн чуулга уулзалтаар Баянхонгор аймаг дахь төрийн цэргийн байгууллага, алба хаагчид, ахмадууд, дэмжигч байгууллага, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Монгол цэргийн нэгдсэн холбооны дүрмийн дагуу орон нутагт салбар нэгжийг байгуулах юм.


Чуулганы үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Г.Батжаргал үг хэллээ. Тэрбээр үе үеийн монгол цэргийн байгуулсан түүхэн гавьяаг үеийн үед дурсаж, алдаршуулж, асар их үнээр олдсон эрх чөлөө, тусгаар тогтнолыг цаг ямагт хамгаалж, үнэ цэнийг өндөрт өргөж явах ёстой гэдгийг хэллээ. Үүнд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-“ны үйл ажиллагаа, үүрэг оролцооны чухлыг онцолж байв.

Тус салбар нэгж нь орон нутагт оршин суугчид, иргэд залууст хандсан хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг явуулах аж. Тухайлбал, Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахад гишүүд дэмжигчдийн нийгмийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлолго, орон нутгийн хөгжилд тэдний санал, санаачилгыг тусгуулах, иргэд хүүхэд залууст эх оронч, үндэсний үзэл хүмүүжил төлөвшүүлэх, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ухамсарлуулах цогц ажил, арга хэмжээг зохион байгуулах юм.

Мөн Баянхонгор аймгийн хөгжил, бүтээн байгуулалтад гар, бие оролцохын зэрэгцээ цэрэг, цагдаагийн байгууллагаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмадуудын ажил, амьдралын туршлагыг залуу үе, алба хаагчдад өвлүүлж, залгамж холбоог бэхжүүлэх аж.

Чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтээр үргэлжилж байна. “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Баянхонгор аймаг дахь салбар хорооны тэргүүнийг сонгох юм.


Сэтгэгдэл үлдээх