<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2019-09-23 16:21 191

БАЯНХОНГОР АЙМГИЙН СУМДЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ "ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ" СУРГАЛТЫГ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБААС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Сургалтын нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн оролцож, багийн Засаг дарга нарт төрийн анхан шатны нэгжид иргэдтэй тулж ажиллаж байдгийн хувьд сургалтад онцгой ач холбогдол өгч, эргээд иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх ёстойг санууллаа.

Баянхонгор аймаг нийтдээ 20 сумын 105 багтай. Энэ удаагийн сургалтад 80 гаруй багийн Засаг дарга хамрагджээ.


Сургалтаар Монгол Улсын Батлан хамгаалахын багц хуулиудын тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэл, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоо, Зөрчлийн тухай хуулийн ойлголт, хүлээлгэх хариуцлагын талаар, Нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэх талаар, Цэргийн бүртгэл, цэрэг татлага явуулахад Багийн Засаг даргын үүрэг, цэргийн дүйцүүлэх алба, мөнгөн төлбөр, гэрээт цэрэг элсүүлэх журам, Дайчилгааны тухай хууль болон дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний сургалтад багийн Засаг даргын үүрэг, оролцоо болон ЗДТГ-ын Цэргийн штабаас бүх шатны сургалтыг зохион байгуулж, явуулахад багийн Засаг дарга нарын үүрэг, оролцоо зэрэг сэдвээр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Цагдаагийн газар, ОБГ, Прокурорын газар, Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Шүүх, ХХААГ зэрэг байгууллагууд сургалт мэдээллийг өгч байна.


Сэтгэгдэл үлдээх