<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАВ

2019-09-24 15:33 280

ИТХ-ЫН МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРСОН ТӨРИЙН АРХИВЫН БАРИЛГА, 50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТЭЙ ТАНИЛЦЛАА.


Баянхонгор аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд энэ онд ашиглалтад орсон бүтээн байгуулалттай өнөөдөр танилцлаа.

Төрийн архивын тасаг нь аймгуудын хэмжээнд анхдагч болж төрийн нэгдсэн мэдээллийн сан, түүхэн архивыг стандарт нөхцөлд хадгалж, хамгаалах шинэ байртай болсон билээ.


Тэгвэл 50 ортой хүүхдийн эмнэлгийн хувьд 01-р сард ашиглалтад орсон. Хүүхдийн өвчлөлийг төрөлжүүлэн эмчлэх бие даасан эмнэлэг энэ аймагт анх удаа байгуулагдсанаараа онцлог юм.

ИТХ-ын хурлын МАН-ын бүлгийн гишүүд тус төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаад Төрийн архивт олон үйлдэлт принтер, Хүүхдийн эмнэлэгт өвчтөн сахиул хоёрын мэдээллийн самбар зэргийг тус тус гардуулж ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл үлдээх