<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

МОНГОЛЫН ХАМГИЙН БҮДҮҮН МОД БАЯНХОНГОРТ БИЙ

2019-06-16 15:12 926

Зэрэглээ татсан үзэсгэлэнт их говийг үзэхийн хажуугаар Говийн хангай хэмээх аварга хаан тоорой модыг Баянхонгор аймагт үзэх боломжтой. Өргөнөөрөө долоон метр бүдүүн тус модыг нас биед хүрсэн таван хүн алдлаад зогсоход гар нь арайхийж шүргэлцдэг аж.



Хаан тоорой гэх энэхүү мод Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс урд зүгт 170 км-т бий. Говийн Их дархан газрын бүсэд багтдаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн Хаан тоорой модны ойролцоо Их Говийн томоохон баянбүрдүүдийн нэг болох Эхийн голын үзэсгэлэнт баянбүрд оршдог.


Дэлхий дээр энэ нутагтай ижил байгальтай, газар нутгийн хувьд ойр Өвөр Монголын Шинжаан уйгарын өөртөө засах муж, Ганьсу муж, Хөхнуур болон манай улсын Өмнөговь аймгийн Номгон сумын Баянгол, Цагаан дэрст, Баяндалай сумын Жааханшанд, Мухарын ам, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Аж богд гэх мэт газарт тархан ургасан тоорой мод байдгаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших тоорой мод хамгийн том гэж бүртгэгдэж “Хаан тоорой” алдрыг хүртсэн байна.


Сонирхуулахад, Тоорой мод Монгол оронд Өмнөговийн урд талаас эхэлж, Говь-Алтайн нутгаар хил дагуу төгөл үүсгэн ургадаг. Тоорой мод нь Баянхонгор аймгийн Эхийн голд үрээрээ ургадаг бол Монгол оронд хамгийн хойд цэгт ургаж байгаа тооройг Говьсүмбэр аймагт тарималжуулсан байдаг аж.


Б.МӨНХЗУЛ

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Монгол иргэн [150.129.142.182] 2019-07-28 06:07:13

 

[64.119.16.8]

 

2019-08-05 02:08:32

ккк... Бусдад үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд жаахан юм уншиж, үзэж харж үнэн зөв мэдээлэл хүргэвэл зүгээрсэн дээ.. 2007 онд "Тооройн төлөө" ТББ -ын санаачлагаар эрдэмтэд, судлаачид, МҮОНРТ-ийн "Гараг" продакшны хамтарсан баг Тоорой (Populus diversifolia Schrenk) Монгол орны өмнө зүгийг зорьж, хилийн дагуух хуурай, гандуу, говь, цөлийн бүс нутгийн тоорой модны байршил, тоо толгой, тархац, үржил, мөхлийн шалтгаан, тэдгээрийг хамгаалах, нөхөн сэргээж байдлыг Дорноговь аймгийн Мандах сумын "Өлгий хийд"-ийн нутагт байх тооройн төгөлөөс эхлээд Өмнөговь аймгийн Ханбогд, Номгон /Орвог гашууны бор толгой/, 2... Хүрмэн, Ноён, Гурвантэс, Баянхонгор аймгийн Шинэжинст /Эхийн гол, Саардагийн тоорой, Чонын боом, Шар хулстай/, Говь-Алтай аймгийн Цогт /Баянтоорой/, Алтай /Ажбогд тойрсон болон хилийн дагуух тооройн баянбүрдүүд/ зэрэг аймаг, сумдын нутаг дэвсгэрийн хил дагуу болон гүнд нь 2007 оны 09 сарын 25-ыг хүртэл 6500 орчим км замыг туулж судалгааг эхний ээлжинд нарийвчлан гүйцэтгэж, тоорой (Populus diversifolia Schrenk) модны тархац, оршин буй байр байршил, тархацын хилийн зааг хэмжээг 400 гаруй км-ээр, тоо толгойг өмнөх судлаачид 25 мянга хэмээн тогтоосныг 80 гаруй мянгад хүргэж нэмэгдүүлэн бүртгэсэн билээ. Ингээд хамгийн бүдүүн тоорой хэмээн магтах гээд байгаа Эхийн голын баянбүрдийн зүүн хойт талд 10 орчим км-т байрлах "Саардаг"-ийн баянбүрдэд байх асар том тооройг бидний судалгааны баг Их дархан цаазат газрын хамгаалагчидттай хамт анх "Хадаг, сүү" өргөн барьж Монголын хамгийн их настай "ХААН ТООРОЙ"-оор өргөмжилсөн удаатай юм. Энэ талаар бид танин мэдэхүйн бүрэн хэмжээний баримтат кино бМҮОНРТ-ийн “Гараг” продакшны уран бүтээлчидтэй хамтран бүтээж, Үндэсний олон нийтийн телевизийн “Аялалын цаг” мэдээллийн сувгаар 10 шахам удаа нэвтрүүлж олны хүртээл болгосон.


Монгол иргэн

 

[150.129.142.182]

 

2019-07-28 06:07:13

ккк... Бусдад үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд жаахан юм уншиж, үзэж харж үнэн зөв мэдээлэл хүргэвэл зүгээрсэн дээ.. 2007 онд "Тооройн төлөө" ТББ -ын санаачлагаар эрдэмтэд, судлаачид, МҮОНРТ-ийн "Гараг" пропагшны хамтарсан баг Тоорой (Populus diversifolia Schrenk) Монгол орны өмнө зүгийг зорьж, хилийн дагуух хуурай, гандуу, говь, цөлийн бүс нутгийн тоорой модны байршил, тоо толгой, тархац, үржил, мөхлийн шалтгаан, тэдгээрийг хамгаалах, нөхөн сэргээж байдлыг Дорноговь аймгийн Мандах сумын "Өлгий хийд"-ийн нутагт байх тооройн төгөлөөс эхлээд Өмнөговь аймгийн Ханбогд, Номгон /Орвог гашууны бор толгой/, 2... Хүрмэн, Ноён, Гурвантэс, Баянхонгор аймгийн Шинэжинст /Эхийн гол, Саардагийн тоорой, Чонын боом, Шар хулстай/, Говь-Алтай аймгийн Цогт /Баянтоорой/, Алтай /Ажбогд тойрсон болон хилийн дагуух тооройн баянбүрдүүд/ зэрэг аймаг, сумдын нутаг дэвсгэрийн хил дагуу болон гүнд нь 2007 оны 09 сарын 25-ыг хүртэл 6500 орчим км замыг туулж судалгааг эхний ээлжинд нарийвчлан гүйцэтгэж, тоорой (Populus diversifolia Schrenk) модны тархац, оршин буй байр байршил, тархацын хилийн зааг хэмжээг 400 гаруй км-ээр, тоо толгойг өмнөх судлаачид 25 мянга хэмээн тогтоосныг 80 гаруй мянгад хүргэж нэмэгдүүлэн бүртгэсэн билээ. Ингээд хамгийн бүдүүн тоорой хэмээн магтах гээд байгаа Эхийн голын баянбүрдийн зүүн хойт талд 10 орчим км-т байрлах "Саардаг"-ийн баянбүрдэд байх асар том тооройг бидний судалгааны баг Их дархан цаазат газрын хамгаалагчидттай хамт анх "Хадаг, сүү" өргөн барьж Монголын хамгийн их настай "ХААН ТООРОЙ"-оор өргөмжилсөн удаатай юм. Энэ талаар бид танин мэдэхүйн бүрэн хэмжээний баримтат кино бМҮОНРТ-ийн “Гараг” продакшны уран бүтээлчидтэй хамтран бүтээж, Үндэсний олон нийтийн телевизийн “Аялалын цаг” мэдээллийн сувгаар 10 шахам удаа нэвтрүүлж олны хүртээл болгосон.


Зэсхүү Алтанхуяг

 

[202.126.89.227]

 

2019-06-22 02:06:52

Сайхан нутаг минь


Одоо болилдоо

 

[59.153.87.11]

 

2019-06-20 02:06:05

хүний бичсэн юм хуулаад байх хүн юм даа.


Зочин

 

[59.153.87.11]

 

2019-06-20 02:06:02

Сэтгүүлчид хуулах сэтгэлгээтэй



Сэтгэгдэл үлдээх