<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ӨДРҮҮД -АЯЛАН ТОГЛОЛТ БАЯНХОНГОРТ БОЛНО

2018-09-06 13:54 574


Монгол улсын төрөөс хэрэгжүүлж буй соёлын урлагийн бодлогын хүрээнд УДЭТеатрын хамт олон хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21 аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж байна.
Ууган театрын уран бүтээлчид 2018 оны Намар цагийн аялан тоглолтоо 2018 оны 09-р сарын 12-оос 17-ний өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад зохион байгуулахаар болжээ.


Тодруулбал 2018 оны 09-р сарын 12, 13,14-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.


Энэ удаагийн аялан тоглолтын хөтөлбөрт УДЭТеатрын 2018 оны шинэ уран бүтээл болох Э.Оюун зохиол, Н.Наранбаатрын найруулга “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” драмын жүжиг , СГЗ Ш.Гүрбазарын зохиол “НАДААР ТОГЛОСОН ХАЙР” уянгын драмын жүжиг, Рей Куни . Ж.Чэпмен “ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ” инээдмийн жүжиг, С.Михалков “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжгүүдийг тус тус толилуулах болно.
Энэхүү ажлын хүрээнд бид бүхэн аймгийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд залууст зориулан шилдэг сор бүтээлүүдийн дээжсээ бүх насны үзэгчдэд 50 хувь хөнгөлөлттэй үнээр үзүүлж, уран бүтээлчдийн уулзалтыг нутгийн иргэд хөдөлмөрчидтэй хийж, төв хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцохын зэрэгцээ орон нутгийн театрын уран бүтээлчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах, тухайн аймгаас төрөн гарсан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, тэдний бүтээл туурвилийг таниулан сурталчилж, нутгийн зон олонтой нь уулзан золгуулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж ирлээ.


Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон манай театрын шилдэг жүжигчид, арын алба нийлсэн нийт 50 орчим уран бүтээлчид оролцоно.


Энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд айлчлан очих Баянхонгор нутгаараа овоглодог уран бүтээлчдийг дурдвал:
1. Монгол Улсын төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд-аав нь Заг сумынх,
2. Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн УДЭТеатрын ерөнхий захирал Д.Цэрэнсамбуу- Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан.
3. СТА жүжигчин А. Чингүн- Өвөг эцэг Жамъяан тайж нь Баянхонгор аймгийн Баацагаан сумынх
4. Залуу жүжигчин Аав Ганболд нь Баянхонгор аймгийн Галуут суманд төрж өссөн.
Аялан тоглолт гэдэг утгаараа Хавар Намрын сайхан улиралд зохион байгуулж, тоглолтын зэрэгцээ уран бүтээлчдээ тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар танилцуулдаг уламжлалтай.
5. Менежер СТА Б.Гэрэл - Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрж өссөн.

Аялан тоглолтын хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон сонгодог, орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанарын бүтээлүүдээ толилуулдаг.


“Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтын үйл ажиллагааг Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Баянхонгор аймгийн ЗДТГазар, Лувсанвандагийн нэрэмжит Баянхонгор аймгийн ХДТеатр, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар дэмжин хамтран ажиллаж байгаа аж.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг- 99199794 утаснаас аваарай.


Сэтгэгдэл үлдээх