<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ БАЯНХОНГОРТ АЖИЛЛАВ

2018-09-19 09:51 500

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин Төлөөлөгч Хадагтай Спесойс, СӨБ, Хүүхэд хамгааллын хамтарсан төслийг санхүүжүүлэхээр хэлэлцэж буй Солонгосын Хүүхдийн Сангийн ажилтан Анжоун Чой, Ёкюун Жун болон НҮБ-ны Хүүхдийн Сангийн Бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С. Өлзийсайхан нар Баянхонгорт ажиллаа.


Тэд аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, БСУГазрын дарга, ГБХЗХГазрын дарга нартай уулзав.


Энэ удаагийн уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн Сангаас Баянхонгор аймагт эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт ямар ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж байгаа талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх асуудлын талаар санал тавилаа. Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүдийг мал төллөх, ноос ноолуур бэлтгэх их ажлын үеэр сургууль, цэцэрлэгийн нүүдлийн үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.


Уг уулзалтын дараа НҮБ-ын төлөөлөгч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн СӨБ-д хийх шаардлагатай ажлын талаарх мэдээллийг сонсч, хүүхэд хамгааллын хэрэгцээ, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцав. Мөн аймгийн төвд сонгосон нэг цэцэрлэгтээр орж, үйл ажиллагаатай нь танилцаад Эрдэнэцогт суманд ажиллалаа. 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


zochin

 

[202.21.117.98]

 

2018-09-19 02:09:24

төлөөлөгчид ажил яриад манай дарга нар утасаа маажаад л байна даа



Сэтгэгдэл үлдээх