АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ-2: “АЛИБАБА” БУЮУ ДОРНЫН “1001 ШӨНИЙН ҮЛГЭР”-ИЙН ОРОН (2017.06.08-16:50:30)

2017-06-08 16:26 343

1.385 тэрбум хүн амтай Хятадын нийслэл Бээжин хот. Товч нэр нь Жин. Монголоор, Умардын нийслэл. МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, ГХЯ-ны газрын дарга П.Баярмагнай тэргүүтэй Монголын сэтгүүлчдийн баг дорнын олон зуун жилийн түүхийг өгүүлэх Умардын нийслэлд газардсан юм. Хамгийн сонирхолтой нь 21 сая хүнтэй энэ хот биднийг хөл гишгэх газар үгүй мэт хүмүүсийн хөдөлгөөн, авто замын түгжрэлтэй угтсангүй. Нэг л тайван, нэг л амгалан дүр төрх тааралдсан хүмүүсийн царай, Тянь Анмэний талбайгаас мэдрэгдэнэ. Аян замын маршрутад маань уг нь Хориотой хот багтсан байлаа. Гэвч “Сүүлчийн эзэн хаан”-ы амьдарч байсан энэ хот 16 цаг гэхэд үүдээ хаачихдаг учир орж чадсангүй. Нэгэн эрхмийн сонирхуулж хэлснээр, Тянь Анмэний талбайд Хятадын Төрийн далбааг мандуулахтай зэрэгцэн өндрөөс өндөрт ёслол болгон өргөдөг сэлэм бий. Энэхүү сэлмийг хүмүүс сонирхож, бас дурсгал болгон хадгалах үүднээс худалдан авдаг нь өдгөө таван сая төгрөгийн үнэд хүрсэн гэв үү дээ. Ийм эрэлттэй учраас уг сэлэмний нөөц бараг дуусч байгаа гэсэн.

Хятад очсон хоёр дахь өдөр. БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны газрын дарга Вү Жианмин тэргүүтэй хүмүүс Монголын сэтгүүлчдэд инновацийн салбарын талаар мэдээлэл хийсэн юм. Ноён Вү Жианминий мэдээлснээр, Монгол, Хятад орон шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллаж, нэн шинэ технологи бүхий хамтарсан лаборатори, парк байгуулах, судалгаа, шинжилгээний үр дүнгээ солилцох талаар хэдийнэ ярилцаад эхэлжээ. Мэдээж хэрэг, Монголын шинжлэх ухаан, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудтай хамтран ажиллана. Харин өмнөд хөршийн шинжлэх ухаан, судалгааны байгууллагуудын ололт, нээлтийг Монголын аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлэх талаар Вү дарга хөндсөн нь сонирхол татсан юм. Энэ тухай асуултад тэрбээр “Хоёр улс хамтарсан лаборатори байгуулж, мэргэжилтнүүдээ солилцоно” гэсэн товчхон хариултыг өглөө.

Бээжин хот 2008 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийг авах үед нэгэн бэрхшээлтэй асуудал үүссэн нь агаарын бохирдол. Дэлхийд алдартай тамирчдын зарим нь “Бээжин хот агаарын бохирдлоо бууруулахгүй бол олимпийн наадамд оролцохгүй” гэх мэдэгдлийг ч хийж байлаа. Тэр цагаас хойш есөн жил өнгөрчээ. Монголын сэтгүүлчдийн зүгээс БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам, Шинжлэх ухаан, технологийн хорооныхноос “Агаарын бохирдлыг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ” гэж асуухад тэд “Бид эх үүсвэртэй нь тэмцэж байгаа” гэсэн юм. Эх үүсвэр гэдэг нь хүн амын хэт төвлөрөл, үйлдвэрүүд, автомашин гээд тоочвол юу эс байх вэ. Бээжин буюу Умардын нийслэлийн удирдлагууд “Соёлтой Бээжин”, “Шинжлэх ухаанч Бээжин”, “Ногоон байгууламжтай Бээжин” болох зорилтыг дэвшүүлжээ. Бээжин хотыг инновацийн салбарын хөгжлөөрөө дэлхийн шилдгийн шилдэг болгох зорилготой байгаагаа ч Шинжлэх ухаан, технологийн хорооны газрын дарга Гө Рүй бидэнд дуулгав. Умардын нийслэлчүүд энэ “мөрөөдөл”-өө биелүүлэхийн тулд 100 мянган мэргэжилтэн бэлтгэж, инновацийн чиглэлээр 13 төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Харин агаарын бохирдлоос ангижрахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Бээжин хотод л гэхэд нэг сая гаруй эко машин замын хөдөлгөөнд оролцдог аж. Бээжин хотын удирдлагууд, иргэд, ер бүгдээрээ “Хотын өвчин”-ийг “оношилж”, бүрэн эдгээх арга замаа хэрэгжүүлээд эхэлжээ.

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамныхны мэдээлснээр, бүх Хятадад нийт 156 шинэ парк нээснээс 17 нь инновацийн чиглэлийнх. Тус улс шинжлэх ухааны 600 паркийг шинэчилж, 2025 он гэхэд эдийн засгийн салбар дахь шинжлэх ухаан, инновацийн салбарын үр нөлөөг бүрэн тодорхойлохоор төлөвлөсөн аж. Чингэхийн тулд “Гурван хот-Нэг бүс” бодлогоо ч хэрэгжүүлнэ. Энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Хятад улс өнгөрсөн онд шинжлэх ухаан, инновацийн салбарт 103 тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэхдээ энэ их мөнгийг улсын төсвөөс гаргасан гэвэл эндүүрэл. Төр нь бодлогоор дэмжиж, хувийн компаниуд нь шаардлагатай санхүүжилтийг гаргадаг нь Хятадын инновацийн салбарын хөгжлийн нэг онцлог юм. Тэд 6000 хүнээ гадаадад энэ чиглэлээр суралцуулж байна. Харин гадаадад боловсрол эзэмшсэн хоёр сая 650 мянган хүн эх орондоо инновацийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж. Хятад улс өдгөө сансрын хөлөг болон хурдны галт тэргээрээ дэлхийд тэргүүлж байна. Нарны эрчим хүч үйлдвэрлэлээр ч мөн адил.

“Тэнгэрт диваажин, газарт Ханжоу”. Өмнөд хөршийнхөн дунд ийм алдартай үг бий. Хятадын зүүн хэсэгт орших энэ үзэсгэлэнт хот бол Жэжиан мужийн улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, тээвэр, санхүүгийн төв юм. Өөрөөр хэлбэл, Хөх мөрний гурвалжин хойгийн хотуудын бүлгийн нэг. Газрын диваажин болсон Ханжоу хотын зам дагуу сарнайн бутнууд өндрөөс өндөрт ургасан нь хараа булаам. Торго, цайгаараа алдартай Ханжоуд жирийн хятад залуу мөрөөдлөө биелүүлэхээр анх ирж, хожим дэлхийн нөлөө бүхий 30 эрхмийн тоонд багтсан нь бидний сайн мэдэх Жэк Ма юм. Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд гадаадын жуулчдад хөтөч хийдэг байсан Жэк Ма “Алибаба” группээ 1999 онд байгуулсан. Монголын сэтгүүлчид Ханжоу хотын төвд орших “Алибаба” группийн төв оффист зочлоход хамгийн түрүүнд ханан дээр эртний Хятадын гөүхуа зургийн аргаар зурсан зургууд анхаарлыг маань татсан юм. Гөүхуа зураг бол Хятадын гурван сонгодог урлагийн нэг. Менежер залуугийн хэлснээр, “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жэк Магаас эхлээд алдарт Стив Жобс, Цукерберг нарыг Сүн улсын үеийн аж байдлыг харуулсан энэхүү уран зурагт мөнхлөн үлдээжээ. Харин өөр нэгэн танхимд найзуудтайгаа хамт алсыг харан бодлогошрон зогсох Жэк Магийн хөрөг зураг. Ханжоуд ирэхээсээ өмнө авахуулсан гэрэл зургийг нь ийнхүү уран зургийн аргаар зурсан аж.

Жэк Ма тохилог ажлын өрөөнөөс мөрөөдлөө биелүүлж эхлээгүй. Хятадын жирийн хороолол дунд, зай талбай багатай өрөөнд тэрбээр хэсэг нөхдийн хамт “Алибаба”-ийн түүхийг эхэлсэн юм. Энэ бүхнийг өгүүлэх гэрэл зургууд ч “Алибаба”-ийн төв оффист хүндтэй байрыг эзэлжээ. Менежер залуугаас “Танай компанийн хамгийн залуу ажилтан хэдэн настай вэ” гэж асуухад “Хамгийн залуу нь 28-тай. Хөгшин нь 50 настай. Манай Жэк дарга хөгшиндөө орно шүү” хэмээн хошигнов. Дэлхийн и-бизнесийг “эрхшээлдээ оруулсан” тус групп 2014 оны есдүгээр сарын 19-нд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, эхний өдрийн арилжаа нь 230 тэрбум ам.долларт хүрсэн удаатай. “Нарт тэнгэрийн дор бидэнд хийж чадахгүй бизнес гэж үгүй” хэмээх үг бол “Алибаба” группийнхний гол философи. Тиймдээ ч тэд энэ ертөнцийг эцэс төгсгөлгүй сүлжсэн цахим ертөнц, тэр дундаа и-бизнест хаанчилж байна. Ганцхан жишээ дурдъя. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг тив тивийн сая сая хэрэглэгчид тэсэн ядан хүлээдэг. Монголын цахим худалдаа хэрэглэгчид ч мөн адил. “Алибаба” групп 2016 оны яг энэ өдөр болсон дэлхийн цахим худалдааны их наадмын үеэр 120 тэрбум юанийн орлоготой ажиллажээ. Нэгхэн өдөрт шүү дээ! Тус группээс гаргасан статистик мэдээллээр, энэ их наадамд нийт 235 орон, бүс нутгийн хэрэглэгчид, бизнесмэнүүд оролцдог юм байна.

Товчхондоо, Жэк Ма бага залуудаа жирийн нэгэн хөтөч байсан бол өдгөө дэлхийн цахим ертөнц дэх Торгоны замын гол хөтчийн нэг болжээ. Зарим хүн “Эмэгтэй хүмүүс дэлгүүр хэсэх үед G цэг нь дээд цэгтээ хүрдэг” гэж хошигнодогчлон газар газрын бүсгүйчүүд дэлгүүр хэсэх дуртай. “Алибаба” группээс гаргасан мэдээллээр, лав л Оросоос 250 мянган бүсгүй өдөр бүр цахим худалдаагаар байнга үйлчлүүлдэг юм билээ. “Алибаба”... Тийм ээ, дорнын “1001 шөнийн үлгэр”-ийг Жэк Ма гэдэг жирийн залуу газрын диваажин болсон Ханжоуд ийн цогцлоожээ.

Бидний дараагийн маршрут “Мөрөөдөл” гэдэг хотхон байлаа. Гол хаалганы өмнө олон сая шувуудын дүрс бүхий далавч дэвэн байх нь “Мөрөөдөл” хотхоныхны бэлгэдэл. Энэ хотхон бол Хятадын мэдээллийн технологийн компаниудын инкубатор нь. Албан ёсны мэдээллээс харвал, “Мөрөөдөл” хотхон 990 гаруй төсөлд 9400 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Байшин бүрийнх нь дээвэр амуу будааны сав шиг бөөрөнхий хэлбэртэй “Мөрөөдөл” хотхон өнгөрсөн хугацаанд нэг сая гаруй юанийн санхүүжилтээр 110 гаруй төсөл хэрэгжүүлсэн аж.

Хотхонд зочлох үеэр бас нэгэн зүйл сонирхол татсан нь Засгийн газраас и-бизнесийг дэмжиж, аж ахуйн нэгжүүдийг үнэгүй байраар хангадаг явдал юм.

Bay west-Best way буюу Баруун эрэг-Хамгийн хүчирхэг зам” гэсэн уриатай “Мөрөөдөл” хотхоны логон дээр АНУ-ын баруун эргийг дүрсэлжээ. Америк, Ханжоу хот олон төсөл дээр хамтарч ажилладгийг ийн бэлгэдсэн болов уу. Тайлбарлагч бүсгүйн хэлснээр, интернэт хөрөнгө оруулалтын компани болох “Мөрөөдөл” хотхон 27-28 интернэт компанийг инкубаторт бойжуулсан аж. Өдгөө бүх Хятадад 40-50 компанийг хөгжүүлж байгаа. Дотроо 30 гаруй салбартай тус хотхон ухаалаг программыг үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. “Мөрөөдөл” хотхоныхноос “Та бүхэн компаниудыг ямар шалгуураар сонгодог вэ” гэж асуухад “Тухайн компани нь 50 сая юаниас доош хөрөнгийн үнэлгээтэй бол санхүүжилт үзүүлдэг” гэсэн юм.

Газрын диваажин болсон Ханжоуд өөр нэгэн алдартай газар байдаг нь Шиху нуур. Таван бүс, тэр дундаа ногоон бүсээрээ зорьсон олны харааг булаадаг эл амралтын газар цайны аялал жуулчлал, үйлдвэрлэлтэй. Бас олон улсын аялал жуулчлалын сургуультай. Боловсрол, урлаг, цай... Энэ гурвал Шиху нуурын гол бэлгэдэл гэлтэй. Ханжоу хот дахь Дунчон инновацийн хотхон өмнө нь аж үйлдвэрийн бүс байжээ. Хотхоны нэгэн гайхамшиг нь үүлэн тооцооны үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид хаана өөрт хэрэгтэй үйлчилгээ байна вэ, тэнд зорин очдог бол үүлэн тооцооны үйлчилгээг нэвтрүүлснээр тийн хол замыг туулах шаардлагагүй. Үүлэн тооцооны үйлчилгээ хаа байгаа газарт тань “очиж” үйлчилнэ гэсэн үг. Цахим ертөнцийн нэг ид шид л юм даа. Дунчон инновацийн хотхонд үүлэн тооцооны үйлчилгээнээс гадна гайхаж алмайруулам олон бүтээгдэхүүн бий. Тэдгээрийн дунд 14.8 грамм хөнгөхөн ухаалаг бал байх. Хэрэв та суудал дээрээ буруу суугаад энэ балаар бичих гэвэл хошуу нь яаж ч оролдоод гарч ирэхгүй. Харин зөв цэх суувал хошуу нь тэр дороо л гарч ирнэ. Үүнээс гадна ус гоожиж буй цоргоны доор олон залгуурыг залгаж орхижээ. Энэ залгуур руу ус гоожиж, хэчнээн норсон ч ажиллана. Бас нами будаагаар үсийг нь хийсэн шүдний сойз (Өмнөд Солонгост нами будаагаар биед наалддаггүй хувцас хийдэг юм байна), эзэнтэйгээ зэрэгцэн “алхах” ухаалаг чемодан, ер зүсэн зүйлийн ухаалаг эд Дунчон хотхонд байна аа. Ухаалаг самбар. Гэм хийсэн хүмүүсийг айж сандарсан царай, бултсан үйлдлээр нь дорхноо “илрүүлдэг” энэхүү самбарыг Хятадын цагдаагийн газрынхан хэрэглээд эхэлчихэж. Дунчон инновацийн хотхоныхны хэлснээр, энэ сарын 2-нд Чанчунь хотын цагдаагийнхан ухаалаг самбарын ачаар хоёр сэжигтнийг баривчилсан юм байна. Жолоочгүй машин, автобусны талаарх дүрс бичлэг бүхий мэдээллээс харвал, эдгээр нь явган зорчигч урдуур нь явбал автоматаар зогсох аж. Энэмэтчилэн ухаалаг технологийн эрин үеийг хятадууд өөрсдөө бүтээж байна. Онцлог нь тэдний олонхи нь залуус. Тэд олон зууны уламжлалт шинжлэх ухаанаа орчин үетэй хослуулж, улс орныхоо инновацийн салбарыг хөгжүүлж байна. Нэг ёсондоо, Хятад инновацийн гайхамшиг тэдний бүтээл юм.

Дунчан инновацийн хотхон... Ингэж хэлэхээр зөвхөн техник, технологитой холбон ойлгох боломжгүй юм. Энд Жэжианы дуу хөгжмийн их сургууль, бүх Хятадын урлагийн их сургууль бий. Инноваци, урлагийн энэ хотхон Луу, Арслан, Заан уулын дунд байрлах бөгөөд 3.5 кв.км газарт оршдог. “Хөшгөө хэзээ ч хаахгүй” хэмээх уриатай урлагийн хотхоны зоогийн газар нь хүртэл яг номын сан шиг. Үйлчлүүлэгчид энд хүссэн номоо унших боломжтой. Тайлбарлагч бүсгүй бидэнд “Заан уулын урлагийн бүсэд дэлхийн урлаг соёлын алдартнуудыг хүрэлцэн ирүүлж, урлагийн бүтээл туурвина” гэсэн юм. Нэг ёсондоо, Дунчон инновацийн хотхонд “Азийн Холливуд” байгуулагдах цаг удахгүй биз ээ. Фунхан гэдэг анхны байрны багтаамж нь дүүрсэн учир 6.9 сая юанийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн, Шиху нуурын бүс орчмыг 1999 онд эко бүс болгох зорилгоор ойр хавийн цементийн үйлдвэрүүдийг зогсоосон, 2010 онд уран зургийн дээд сургууль, их сургуулиудын дэргэдэх шинжлэх ухаан, технологийн чиглэлээрх инновацийн бүс болгох суурийг анх тавьсан гээд Дунчон хотхоны талаар өгүүлэх зүйл их бий. Дунчон хотхоныхон чадварлаг, туршлагатай эрдэмтэд, бичгийн хүмүүс, урлаг соёлынхны өмнө “хөшиг”-өө үргэлж нээлттэй байлгадаг. Тиймээс ч энд газар газрын оюунлаг хүмүүс хэдийнэ цуглаж, бүтээл туурвилаа хийгээд эхэлжээ.

Hikvision. Энэ бол Монголын сэтгүүлчдийг угтсан Хятадын бас нэгэн алдартай компани. Эх газарт 35 хотод салбар, үйлчилгээний станцуудтай тус компани 20 охин компанитай. Дэлхийн 100 гаруй улс, бүс нутагт бүтээгдэхүүн, ухаалаг шийдлүүдийг нь ашигладаг Hikvision-ийхний мөрөөдөл нь ухаалаг хот байгуулах юм. Одоогоос 16 жилийн өмнө буюу 2001 онд байгуулагдсан тус компани инновацийн чиглэлээр ажилладаг 9000 инженертэй гээд бод дооВидео дэвшилтэт бүтээгдэхүүн, видео дүрс боловсруулах технологи, ухаалаг видео шинжилгээ гэхмэтчилэн олон бүтээгдэхүүнийн Hikvision-чүүд бүтээж байна. Товчхондоо, хятадуудын хэлдэгчлэн хүмүүс “Хурууны амьдрал” буюу дэлгэцэн дээр хамаг цагаа дэмий үрж байх зуур Hikvision-ийхэн тэр цаг хугацааг шинэ бүтээмж гаргахад зарцуулдаг. Зөвхөн Hikvision ч биш, “Алибаба”, “Мөрөөдөл” хотхон, Дунчон инновацийн хотхоныхон ч ялгаагүй.

“Их гүрнүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Их 20”-ийн уулзалт Хятадын Ханжоуд болох гэнэ” гэдэг мэдээлэл олон улсын сонорыг ч мялааж, гайхшралыг ч төрүүлсэн удаа бий. “Улс төрийн олимп” хэмээгддэг энэхүү арга хэмжээг яагаад заавал Ханжоуд зохион байгуулах гэж” гэх хүмүүс ч мэр сэр байсан. Хятадууд ч энэхүү арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч барилга байгууламж, хот тохижилт гээд өргөн олныг хамарсан нүсэр ажлын ард гараад нэг их удаагүй байна. Ханжоуд “Их 20”-ийн уулзалт өнгөрсөн оны есдүгээр сарын 4-5-нд болсон бол МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй Монголын сэтгүүлчид энэхүү сүр жавхлантай, гоёмсог байгууламжид сая зочиллоо. Өндөр өртөг зардлаар боссон энэхүү байгууламж өрнө, дорныг, тэр дундаа Хятадын эртний сонгодог хэв маягийг хослуулсан агаад гадаад, дотоодын жуулчдын зорин очих дуртай газрын нэг болжээ. Залуус ч энд хуримаа хийдэг бололтой юм. Үнэ ханшийн хувьд, үзэж сонирхохыг хүссэн хүмүүс 100 юань төлөөд л дотогш нэвтэрнэ. Ханжоу хотод “Ханбан” ресторан гэж ёстой л диваажин гэмээр газар бий. Хятадын хоолны соёл, урлагийг дээд зэргээр илтгэхүйц “уран бүтээл”-ийг эндэхийн тогооч нар урладаг. Тэдний тухайд, хоол хийх гэхээс илүү урладаг гэвэл зохино. Нов ногоон ой модон дунд жижигхэн цөөрмийн дэргэд байрлах “Ханбан” рестораныхан ч хоолны соёл дээр нэн шинэ инновацийг нэвтрүүлдэг гэлтэй.

Улаанбаатар-Бээжин-Ханжоу хот. Үргэлжлэл бий.

С.Баттулга

analiz.mn

Сэтгэгдлүүд:

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.

qtbhhtnjwbo

[5.188.211.13]

2017-09-13 05:09:25

STH1nB opaisihaibvv, [url=http://cqzbuufntydu.com/]cqzbuufntydu[/url], [link=http://ydzcfijlclom.com/]ydzcfijlclom[/link], http://ngqudxfroyup.com/

hpwrjbiabdm

[5.188.211.13]

2017-09-13 04:09:38

kuvJPM xxriyhscbfbf, [url=http://nyrazocnplms.com/]nyrazocnplms[/url], [link=http://ykgvthijkeum.com/]ykgvthijkeum[/link], http://zoibysbrtfhd.com/

wcpezmryyjw

[5.188.211.13]

2017-09-13 03:09:28

nWXHOb rugvezyjmify, [url=http://jcbntforxuxb.com/]jcbntforxuxb[/url], [link=http://eblhuvgdudvs.com/]eblhuvgdudvs[/link], http://cacawmrcomrp.com/

tgxhgiplcij

[5.188.211.13]

2017-09-13 01:09:57

UyYFRo mqaxjxqyaodt, [url=http://cwrtjdthgybx.com/]cwrtjdthgybx[/url], [link=http://moftmkasissl.com/]moftmkasissl[/link], http://oxfsfgarejjw.com/

pmffrlzt

[5.188.211.13]

2017-09-13 00:09:06

CHngHJ lnjdoytisvtt, [url=http://exyzzgtqvtig.com/]exyzzgtqvtig[/url], [link=http://zmfjqybtetyi.com/]zmfjqybtetyi[/link], http://tndawavchfia.com/

xrjbaangtb

[5.188.211.10]

2017-09-12 23:09:34

Mq9bYU xelpczwkuoyu, [url=http://eoqrjqguande.com/]eoqrjqguande[/url], [link=http://jrzbhuwthsvl.com/]jrzbhuwthsvl[/link], http://wsaagamoycvc.com/

raqhcdwqtc

[5.188.211.13]

2017-09-12 22:09:01

xjUZR6 frnnsakzqccb, [url=http://fvnadybtjiph.com/]fvnadybtjiph[/url], [link=http://uggqwonvxxys.com/]uggqwonvxxys[/link], http://taoydohvdrvo.com/

mcjmoqsxct

[5.188.211.13]

2017-09-12 21:09:20

dsKU5F yovmzqugwovr, [url=http://nncibwdkqvet.com/]nncibwdkqvet[/url], [link=http://wnrisebreepj.com/]wnrisebreepj[/link], http://atuyyagcsevw.com/

edzvxe

[5.188.211.10]

2017-09-12 21:09:19

gHQCXa avnppvcxbidi, [url=http://wknqfzztdrok.com/]wknqfzztdrok[/url], [link=http://fjwippsxlkwq.com/]fjwippsxlkwq[/link], http://gtszsjuekmne.com/

izoavlx

[5.188.211.10]

2017-09-12 20:09:44

MIraOX lectkkethynq, [url=http://phoigjgmrhzd.com/]phoigjgmrhzd[/url], [link=http://llgfarnfbfwo.com/]llgfarnfbfwo[/link], http://vblpeyggpraq.com/

ncjhzt

[5.188.211.10]

2017-09-12 18:09:46

ObnWk2 bqedjayhjnmf, [url=http://uulxpiifecll.com/]uulxpiifecll[/url], [link=http://wazllmnemott.com/]wazllmnemott[/link], http://qohjnkbfetas.com/

ccrlwrb

[5.188.211.10]

2017-09-12 16:09:53

doKVxB fhpdbcbvtxvd, [url=http://jjslgqbkkmib.com/]jjslgqbkkmib[/url], [link=http://dnsvnjrgmlpm.com/]dnsvnjrgmlpm[/link], http://dhikhpkowgud.com/

JimmiNu

[5.188.211.10]

2017-09-11 12:09:48

bX9ZYd http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com

yzhvmzolwoc

[5.188.211.13]

2017-07-31 20:07:42

Qevn8i cojhzkiepzce, [url=http://lmyujrirwgpx.com/]lmyujrirwgpx[/url], [link=http://hhldojnenvsa.com/]hhldojnenvsa[/link], http://xxthyafwvsqe.com/

xkpxdq

[5.188.211.13]

2017-07-31 18:07:15

p5myod zswccvvxrhlk, [url=http://bxntkmemlsmn.com/]bxntkmemlsmn[/url], [link=http://kbfvhoadovwm.com/]kbfvhoadovwm[/link], http://kgbaabqexfso.com/

mwqjlda

[5.188.211.13]

2017-07-31 16:07:20

gcVmFi mmtfiyxgcnig, [url=http://crdbecdqlcwi.com/]crdbecdqlcwi[/url], [link=http://icdhucdljqma.com/]icdhucdljqma[/link], http://ljzirokhexcq.com/

uawvqd

[5.188.211.14]

2017-07-09 20:07:29

J5oHuQ fhpguhcsqzcn, [url=http://ycakiqzlghft.com/]ycakiqzlghft[/url], [link=http://dugiygqkfmcb.com/]dugiygqkfmcb[/link], http://kzddcarqeudr.com/

pwspimbas

[5.188.211.14]

2017-07-09 19:07:30

iFqnQD fxjovbeczgtc, [url=http://hgpasdzinakn.com/]hgpasdzinakn[/url], [link=http://biddyzuhjmqv.com/]biddyzuhjmqv[/link], http://rwkcbmdgxqfy.com/

wnqllb

[5.188.211.14]

2017-07-09 19:07:12

5ejryr flsahpzkgqdr, [url=http://prkkrmtgalvi.com/]prkkrmtgalvi[/url], [link=http://yknytmxldkon.com/]yknytmxldkon[/link], http://ecskuaxwxsur.com/

tavoglxwh

[5.188.211.14]

2017-07-09 18:07:09

2AbvfS dzsiknzlfxsz, [url=http://gqexvrrhwjnr.com/]gqexvrrhwjnr[/url], [link=http://bwwvjmoueegk.com/]bwwvjmoueegk[/link], http://wbnctkaxbjkh.com/

Barnypok

[5.188.211.16]

2017-07-08 03:07:06

VtsUTs http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com

Сэтгэгдэл үлдээх