<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ТУСГААР ТОГТНОЛЫН БАГАНЫГ 1945 ОНД БОСГОЖЭЭ

2017-12-05 13:11 367

Хонгор нутгийн ард олон Баянхонгор хотынхоо төв талбайн баганыг "Тусгаар тогтнолын багана" хэмээн хүндэтгэн нэрлэж, эх орныхоо тусгаар тогтнол ард түмний эрх чөлөөний бэлгэдэл хэмээн дээдэлж иржээ. Тус сүрлэг баганы зургийг архитектор, инжинер н.Дашигдорж хийж, уран барималч Д.Найдан гардан бүтээсэн байна.


Түүх сөхвөл, БНМАУ-ын Төрийн тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зурахад зориулсан хурал цуглаан аймгийн төв болон хөдөөд 200 гаруй удаа болсон байдаг. 1945 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо "Төрийн тусгаар тогтнолын төлөө" цуглаанд аймгийн насанд хүрсэн бүх иргэн /24114 хүн/ оролцож, гарын үсгээ зуржээ. Мөн тэр жилээ Баянхонгор аймаг Төрийн тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн модон баганыг аймгийн төвд босгосон байна.


Ийнхүү олноо "Тусгаар тогтнолын" хэмээн нэрлэгдсэн баганаа 1974 онд Монгол Улс тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн, аймгийн Намын хороо, Захиргааны өмнөх талбайд бүтээн залсан түүхтэй юм.


Сэтгэгдэл үлдээх