<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БАЯНХОНГОР СУМААС АНХ УДАА УЛСЫН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ

2018-02-12 16:02 113

Баянхонгор аймгаас энэ жил УЛСЫН АВАРГА МАЛЧИН хэмээх эрхэм алдарын эзнээр арван малчин шинээр овоглогдож байна. Түүний нэг Баянхонгор сумын Гэгээн шавь 6-р багийн малчин Даржаагийн Батсүх өнөөдөр УЛСЫН АВАРГА МАЛЧИНЫ үнэмлэх, тэмдэг, алдар цолоо өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироос гардаж авлаа.


Улсын Аварга малчин Д.Батсүхийнх Өлзийт сумын Баруун зуухны өвөлжөөндөө буугаад хэд хонож байгаа ба халуун хошуут мал сүргийнхээ буян хишгээр өнөөдөр Улсын Аварга болж байгаадаа ихээхэн бэлэгшээж байгаа аж.

Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Ж.Мөнхсоёл, ИТХ-ын дарга н.Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс шинэхэн аваргадаа амжилт хүсэн талархал, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг дурсгал болгон гардуулж ар араасаа олон аваргыг энэ сум орон нутгаасаа төрүүлж байхын ерөөл өргөлөө.

Даржаагийн Батсүх нь сүүлийн 30 гаран жил тасралтгүй мал маллаж яваа хөдөлмөрч хүн ажээ. Одоо 1500 гаруй толгой малтай ба сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн газар нутагт отор бэлчээрээр малаа идээшлүүлж, тарга тэвээрэг сүргийн бүтэцдээ тодорхой анхаарч ажиллаж байгаа юм байна. Д.Батсүх малаа чанаржуулах үүднээс эцэг мал дээр тодорхой анхаарч Залаа жинстийн цагаан ухна тавьж малын таваарлаг чанарлаг байдлыг дээшлүүлж яваа шилдэг залуу тэргүүний малчин ажээ.  

 


Сэтгэгдэл үлдээх