<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

“Амжилт дагуулсан 10 сар” болзолт уралдаан зарлагдлаа

2018-02-13 18:47 728
Сумын ЗДТГ-ын Хууль эрх зүйн ажлын хүрээнд
 “Амжилт дагуулсан 10 сар” болзолт уралдааныг зарлаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн ажлыг сайжруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сумын ЗДТГ-уудын дунд "Амжилт дагуулсан 10 сар" болзолт уралдааныг энэ оны 02 дугаар сарын 10-аас 12 дугаар сарын 10-ны хооронд зарласан.

Болзолт уралдаанд:

-Хууль зүйн албаны чигэлэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрсэн байх

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байх

-Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж үр дүнд хүргэсэн байх

-Сумын хэмжээний төсөвт байгууллагуудын архив, албан хэргийн ажилд тодорхой ахиц гарч, үр дүнд хүрсэн байх гэсэн 4 үндсэн шалгуурыг зааж, удирдамжийг сум бүрт хүргүүлсэн болно.



Сэтгэгдэл үлдээх