<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Ө.ПҮРЭВСҮРЭН ХОВОРХОН АМЖИЛТЫН ЭЗЭН БОЛЛОО

2017-05-20 06:05 243

Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр багийн барилдаанууд болох юм.

Энэ жилийн улсын аварга Олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит болж байгаагаараа онцлог.

Өчигдөр хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100, охидын 38, 43, 49, 56, 65 кг-д медалийн эзэд тодров. Энэ жингийн аваргууд дундаас өөрийн эрхгүй ялгарч чадсан бөх охидын 56 кг-д түрүүлсэн Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн юм.

Тэрбээр бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан юм. Өсвөрийн улсын аваргын тав дахь түрүүгээ хүртсэн Пүрэвсүрэнгийн энд хүрэх бөх хараахан байсангүй. Пүрэвүрэн анх 2013 онд өсвөрийн УАШТ-д түрүүлснээс хойш завсаргүй таван жил босоо байна.

Хөвгүүдийн багийн дүнгээр Э.Баттүшиг дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” клуб 53 оноогоор тэргүүлж, Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн “Мегастарс” клуб 47, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 46 оноогоор удааллаа.

Охидын багийн дүнг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 60, Мягмаржав, Батзориг дасгалжуулагчтай Архангай аймаг 57, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг 50 оноотой алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:

Хөвгүүд

  • 46 кг (46 бөх): 1. Э.Төгсжаргал (Дархан-Уул, Мегастарс) 2. Э.Сумъябазар (Багахангай дүүрэг) 3. П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), Л.Мөнхтөр (Увс)
  • 54 кг (45): 1. Б.Буянтогтох (ТСБТСДуС) 2. О.Түвшинжаргал (Өвөрхангай) 3. Б.Дашзэвэг (Багахангай дүүрэг), О.Мөнх-Эрдэнэ (Сонгинохайрхан дүүрэг)
  • 63 кг (40): 1. Э.Бямбадорж (Баянхонгор) 2. М.Адъяанацаг (Өвөрхангай) 3. А.Цэрэн-Очир (Хан-Уул дүүрэг), М.Тэмүүжин (Соёмбо)
  • 76 кг (28): 1. Ц.Эрдэнэчулуун (Алдар) 2. Т.Бөхчулуун (Хөх эрчис) 3. М.Билгүүтэй (Налайх, Мөнхийн хүчтэн), Б.Балжинням (Сэлэнгэ)
  • 100 кг (19): 1. Б.Энх-Оргил (Дархан-Уул, Мегастарс) 2. Б.Баяржавхлан (Өвөрхангай) 3. Б.Очирсуурь (Аварга дунд сургууль), П.Цэвээнжав (Увс)


Охид

  • 38 кг (10): 1. Г.Оюундарь (Архангай) 2. Б.Нандин-Эрдэнэ (Говь-Алтай) 3. Г.Дэлгэрмаа (Чингэлдтэй дүүрэг), Б.Номун (Женко)
  • 43 кг (11): 1. А.Энхзул (Чингэлтэй дүүрэг) 2. А.Отгонзаяа (Дархан-Уул, Мегастарс) 3. Т.Энхжин (Алдар), Б.Дэлгэрсүрэн (Баянхонгор)
  • 49 кг (29): 1. Д.Отгонжаргал (Сэлэнгэ) 2. М.Мөнхгэрэл (Женко) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор), Ж.Загарсүрэн (Өвөрхангай)
  • 56 кг (26): 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Т.Шинэзул (Дархан-Уул, Мегастарс) 3. Б.Болортуяа (Баянзүрх дүүрэг), Б.Майцэцэг (Алдар)
  • 65 кг (26): 1. Д.Түмэнхүслэн (Женко) 2. Т.Мянганбаяр (Говийн бөх) 3. П.Буянжаргал (ТСБТСДуС), Б.Саранчимэг (Орхон, Ирээдүйн одод)

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Wood

 

[46.161.14.99]

 

2017-07-14 00:07:50

Thank you so much for this areclit, it saved me time!



Сэтгэгдэл үлдээх