<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

ЭМГЭНЭЛ

2018-02-21 17:38 2013


Монгол овогт Хас -Очирын Сосорбарам

(1950-2018)

Бидний хайртай дотны нөхөр, халамжит хань, үр хүүхдийнхээ хайртай аав,  Хас -Очирын Сосорбарам нь өвчний улмаас 2018 оны хоёрдугаар сарын 17 -ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Хас -Очирын Сосорбарам нь 1950 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Уртын голын “Дунд булаг” гэдэг газарт Хас очирын 3 дугаар хүү болон төрсөн.

Сосорбарам нь бага насандаа мал маллаж байгаад 1957 онд Эрдэнцогт сумын бага сургуульд сурч, улмаар 1962 онд Баянхонгор аймгийн дунд сургуулийн 5 дугаар ангид элсэн орж, 1964 онд 7 анги төгссөн.

Сосорбарам нь 1964 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн орж, Өрлөгчин мэргэжлээр төгсөж, Баянхонгор аймгийн Барилгын конторт талбайн норомчноор ажиллаж 3 жил ажиллаад 1970 -1973 онд ардын цэргийн 107 дугаар ангид алба хааж, жолооч мэргэжил эзэмшсэн.

Сосорбарам нь 1973 онд цэргээс халагдан “Хонгор” нутагтаа ирээд, аймгийн Барилга Трест жолоочоор ажиллан, улсад 30 гаруй жил ажиллах хугацаандаа VI, VII, VIII -5 жилийн гавшгайч, “Осол манлай жолооч”, “Онц тээвэрчин, “Байгууллагын аварга” зэрэг шагналаар шагнадаж байсан.

 Сосорбарам нь цэрэгт байхдаа үндэсний бөхөд “Тангарагийн баяр” -аар үзүүрт үлдэж байлаа. Нутагтаа ирээд Самбо, чөлөөт, үндэсний бөхөөр хичээллэн, тэмцээн уралдаанд амжилттай оролцон, аймгийн томчуудын “Зүрхэнд шар ус хуруулж” явсан сайн бөх, шилдэг тамирчин байлаа. 1977 онд ардын хувьсгалын 58 жилийн ойгоор аймгийн наадамд 5 давж, аймгийн “Начин” цол хүртсэн.

2012 онд “Монгол бөх -Гиннест” гэх 6002 бөхийн барилдаанд урилгаар оролцон, жаран нэгэн насандаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зодоглон нэг давж унасан газар, ус, уугуул нутаг орныхоо нэрийг нэгэнтээ гаргаж байлаа.

Тэрээр цагаан цайлган сэтгэлтэй, хүнд  тусархуу өрхийн хүндтэй тэргүүн, халамжит хань, хүүхдийнхээ хайртай аав нь байлаа.

Таны минь оюунлаг, хөдөлмөрч, ажилсаг, хичээнгүй, шударга, төлөв даруу зан, ухаалаг зан тань хань, үр хүүхдүүд, ах дүү, найз нөхөд бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Бидэнд тохиолдсон уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцсан, тусалсан бүх ах дүү, төрөл садангуудад талархал илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай, ум мани бадими хум

Хань, үр хүүхдүүд, ач зээ, төрөл төрөгсөд болон аймгийн Бөхийн холбоо

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


doukcshrayy

 

[5.188.211.22]

 

2019-06-21 07:06:41

K2Z077 <a href="http://xopkmrgignwc.com/">xopkmrgignwc</a>, [url=http://ofpvdbcnvsku.com/]ofpvdbcnvsku[/url], [link=http://coldwcogknqe.com/]coldwcogknqe[/link], http://lnemtkzpsaxd.com/



Сэтгэгдэл үлдээх