<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

50 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

2019-01-02 16:16 985

 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад орлоо.


УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очирын тойрогт хийх ажлын багцад туссан нийт 3,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус хүүхдийн эмнэлэг нь зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга юм. Тус барилгыг Ц.Эрдэнээ захиралтай орон нутгийн “Хаш Гоёо” ХХК өнгөрөгч оны зургадугаар сараас эхлүүлж 6 сарын хугацаанд  барьж албан ёсооор хүлээлгэн өгч байна.

50 ортой хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын аймгийн удирдлагууд, газар хэлтсийн дарга нар, НЭ-ийн хамт олон оролцсон юм.


Баянхонгор аймаг нь 30,000 гаруй мянган хүүхэдтэй. НЭ-ийн хүүхдийн тасаг Өвлийн яг энэ үед амьсгалын зам, томуу, томуу төст өвчлөлөөр хэвтэн эмчлүүлдэг, эмчлүүлэх гэсэн хүүхдүүдэд дарагддаг. Мөн амьсгал, суулгалт, нярай, эрхтэн эмгэгийн олон төрлийн өвчнөөр өвчлөгсөд нэг дор хэвтэн эмчлүүлэгдэг байжээ. Тэгвэл энэ байдал үгүй болж хүүхэд багачууд тусдаа хэвтэн эмчлүүлдэг болж байна. 

Эмнэлэг ашиглалтад орохтой холбоотойгоор ажиллах сувилагч, үйлчлэгчийн орон тоо, ажлын байр нэмэгдэх бол хүүхдийн нарийн мэргэжлийн эмч, боловсон хүчний хувьд хангалттай бэлтгэгдсэн гэдгийг НЭ-ийнхэн онцолж байна.

Тус эмнэлэг нийт 92 өрөө тасалгаатай. Өрөө бүр нь хүүхдийн ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, нэг давхартаа амбулатори, яаралтай тусламж, өсвөр үеийн үйлчилгээнүүд явагдах бол 2 давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй. Мөн өвчтөн тээвэрлэх зориулалтын лифттэй, давхар тус бүрдээ хүүхдийн өвчнийг төрөлжүүлэн эмчлэнэ.


Уг эмнэлэгийн 50 орыг Засаг даргын нөөц хөрөнгөөс зардлыг гарган суурилуулж өгчээ. Эмчилгээ үйлчилгээнд шаардагдах бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар энэ сарын дундуур хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдэрнэ.

Баянхонгор аймаг 2019 оныгХүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил болгон зарласан. Энэхүү ажил нь Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жилийг угтан хийгдсэн томоохон бүтээн байгуулалт юм. 


Сэтгэгдэл үлдээх