<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянбулагийн эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орлоо

2017-05-29 13:35 811

Баянхонгор аймгийн Баянбулаг суманд АУ-ны доктор Б.Жамбалжамцын нэрэмжит эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад орлоо.

Эмнэлгийг ашиглалтад авах нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Л.Баясгалангомбо, ЭМГ-ын дарга В.Нарантуяа болон сумын удирдлага, иргэд оролцлоо


Баянбулаг сумын эмнэлэг 1932 онд байгуулагдаж байсан. Одоо тус эмнэлэг 2 их эмч, 5 бага эмч, 5 сувилагч бусад жолооч асрагч гэсэн 25 хүний бүтэцтэйгээр ард иргэдийн эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна.

Тус эмнэлгийн өмнөх барилга буудлын зориулалтаар баригдсан, дээврийн засварт хэд хэдэн удаа орсон ч бороо чийгэнд идэгдэж барилгын чанар муудаж өвчтөнүүд хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн ажилчид ажил хэвийн явуулах боломжгүй болоод байжээ. Энэ мэт байдлаас болж 2015 оны өвлөөс тус эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн ба гүйцэтгэгч "Хорол Багана" ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 250 сая төгрөгийн өртөгтэйгээр барьж гүйцэтгэжээ.

Тус эрүүл мэндийн төвийн шинэ барилга нь 27 өрөөтэй, өвчтөн авч хэвтүүлэх 10 ортойгоор тус сумын хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ.

АУ-ны доктор Б.Жамбалжамц нь MCS группын Ж.Оджаргал, Ж.Од нарын аав аж. Үр хүүхэд нь аавынхаа нэрэмжит шинэ эмнэлгийн ор бусад зүйлсийг шинэчилж, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүсэлтийг нь хүлээж авчээ.

Өнгөрсөн өвөл тус эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэх шинэ автомашинтай болсон юм. 

Сэтгэгдлүүд:

                                                                                                                                                                    

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Khongor.mn сайт хариуцлага хүлээхгүй.


Krystalyn

 

[5.188.211.170]

 

2017-07-13 23:07:49

Za výborně provedenou a zpracovanou analýzu zaslouží ČŠI pochvalu. Jako rodiči se mi hlavně líbí informace pro žáka - jak si vedl ve srovnání s jeho školou a celkově, v čem neuspěl, vše lze srovnat se zadáním všech jednotlivých úloh testů a se správnými výsledky na internetu (viz část Přílohy, poslední dva soul.ry)oPodbe mě takto pojaté testování má pro žáka velkou informační hodnotu. Snad i pro zúčastněné školy.



Сэтгэгдэл үлдээх