<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

БНХАУ-д болсон Их 20-ийн уулзалтаар төрийн тэргүүнүүдийн барьсан зоог

2017-06-08 13:11 412


МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаар ахлуулсан баг Жэжиан муж дахь Ханжоу хотноо байрлах G20-ийн уулзалтыг зохион байгуулсан цогцолбортой танилцлаа.  Өнгөрсөн жилийн есдүгээр сард Их-20 буюу G-20-ийн уулзалт тус хотод зохион байгуулагдсан. Эл нүсэр цогцолбор өдгөө дотоодын төдийгүй гадны жуулчдын их хөлийн газар болон хувирчээ. Тус цогцолборыг нэг хүн 100 юань төлөөд үзэж сонирхож болох гэнэ. Өдгөө уг барилгыг үзэж сонирхохоор тогтмол ажлын өдрүүдэд 3000, амралтын өдрүүдэд 5000 хүн  ирдэг байна.

Тэгвэл уг барилгаас гадна G-20-ийн уулзалтын үеэр дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчдын барьж байсан зоогийг идэх гэж дэлхийн элдэв амтанд дурлагсад Ханжоу хотыг мөн зоридог болжээ.

Хятадын ард түмэн хэзээнээс хоолны соёл, нэр төрлөөр дэлхийд гайхагдаж ирсэн нь аргагүй мэт. Хоолыг чухам урлагийн хэмжээнд аваачсаныг та Жэжиан муж дахь Ханжоу хотоос олж харах боломжтой.













ШАР

 

 

 


Сэтгэгдэл үлдээх