<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

Баянговьчууд 3G сүлжээнд холбогдоно

2017-06-19 14:30 367

Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар өөрийн сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн говийн сумдад ажиллаж байна. Тэрээр Баянлиг, Баянговь сумдад ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа.


Баянговь сумын Цоохорын гуравдугаар багийн нутаг Өл хайрхан хэмээх газар мөн Жи мобайль корпорацийн станцийг суурилуулах ажлын шав тавих ёслолд оролцов. Эл станцийг тус сумын нутагт нэвтрүүлэхэд  тэрээр чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Баянговь сум 3G сүлжээ нэвтрээгүй байсан юм. 

Уг станцийн ажил дууссанаар Баянговь сумын Цоохорын гуравдугаар багаас хааш  хаашаа  70 км радуст малчид өөр хоорондоо чөлөөтэй холбогдох, интернэтээр мэдээлэл солилцох бололцоо бүрдэж байна.

Уг сүлжээг дагалдан орж ирж буй интернэтийн 3G сүлжээ цахим мэдээллийн сан дээр ажилладаг төрийн албан хаагчдад энэ үйл явдал тун чухал гэдгийг Баянговь сумын Засаг дарга Б.Эрдэнэбилэг хэлсэн үгэндээ онцоллоо.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнөөдөр Шинэжинст суманд үүрэн холбооны Жи мобайль корпорацийн станцийг суурилуулах ажлын шав тавих ёслолд оролцож, тойргын иргэдтэй уулзалт хийнэ.  

 

 


Сэтгэгдэл үлдээх