<style type="text/css">.wpb_animate_when_almost_visible{opacity:1}</style>

38 ӨРХИЙГ ГЭРТЭЙ БОЛГОХООР ШИЙДВЭРЛЭВ

2017-11-07 15:04 934

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, аймгийн Ардын депутатуудын хурал, түүний гүйцэтгэх захиргаа, аймгийн ИТХ, ЗДТГ-ийн 75 жилийн ой болж байна. Уг ойг тохиолдуулан нийт төрийн албаны удирдах албан тушаалтнууд аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй, халамж анхаарал шаардлагатай гэр бүлүүдийг гэртэй болголоо.


Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргад ирсэн гэр хүссэн 50 гаруй иргэдийн өргөдлийн дагуу холбогдох ажлын хэсгийхэн өргөдөл ирүүлсэн айл нэг бүрээр орж бодит байдалтай нь танилцаж ажиллажээ. Тус ажлын хэсгийхний хийсэн судалгаа тайланг аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын удирдлагууд авч хэлэлцээд 38 өрхийг сонгож гэртэй болгохоор шийдвэрлэлээ.


Эдгээр 38 айлд гэр олгох арга хэмжээг 2017 оны 11-р сарын 9-ний морин цагт албан ёсоор аймгийн төв Баганат талбайд зохион байгуулахаар тогтлоо.


Тус 38 гэрийг төрийн байгууллагын бүх дарга, сумдын Засаг дарга, Орлогч, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга болон аймаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга зэрэг төсвийн байгууллагын 176 удирдлагын хандив, орон нутгийн өмчит “Корунд гео” ХХК-ний санхүүжилтээр олгож байна.



Сэтгэгдэл үлдээх